Нууц мэдээллийн уурхай

НӨХГ-ын ГЧХ-ийн дарга асан Н.Баяр, мэргэжилтэн Э.Энхтулга болон “Дашчойлин” хийдийн хурлын лам нарын 60 саяын хахуулын хэрэг…

Нийтэлсэн: 2015-09-14 00:42:21

 Энэ оны эхээр НӨХГ-ын Газар чөлөөх хэлтсийн дарга, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтандас” одонтой Н.Баяр, тус хэлтсийн халах мэргэжилтэн Э.Энхтулга нар албан тушаалаа урвуулан ашиглаж хясан боогдуулах замаар нийт газрын үнэлгээг өндөр тогтоогоод 60 сая төгрөгний хахууль авсан хэрэгт холбогдсон. Тэгвэл дарга мэргэжилтэн хоёрт хахууль өгсөн хүн нь ламбугай байжээ. Жолооч мэргэжилтэй, “Дашчойлин” хийдийн хурлын лам  албатай Г.Түмэнжаргал нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүргийн 8-р хороо, Ус-15 гудамжны хашаа байшингаа тус хорооны нутаг дэвсгэрт “Амгалан” ДЦС барихтай холбоотойгоо газар чөлөөлөн өгөхдөө газрын нөхөн олговорын үнэлгээг өндөр гаргасны төлөө даргад 30, ахлах мэргэжилтэнд бас 30 сая төгрөгийн хахууль өгсөн нь тогтоогдсон. Гэхдээ хэлтсийн дарга эхлээд 30 саяыг авсан мөртлөө дараа нь ахлах мэргжилтэнд өгсөн мөнгөнөөс нь нэмж шаардаад 10 саяыг авсан гэнэ. Ахлах мэргэжилтэн Э.Энхтулга арга буюу өөрийн хувиасаа даргадаа өгөөд 20 саяыг л авсан болж. “Амгалан” ДЦС-ыг барих газрыг чөлөөлөх ажлыг НӨХГ-ын Газар чөлөөлөх хэлтэс гардан гүйцэтгэж. Э.Энхтулга нь ламбугайд газар чөлөөлөх мэдэгдэл өгсөн хүн гэнэ. Ингээд газрын нөхөн олговрыг өндөр тогтоолгох ажиллагаа эхэлжээ. Газрын нөхөн олговрын үнэлгээг Газар чөлөөлөх хэлтэс тогтоож байжээ. Ламбугайн газрыг 550 сая төгрөгөөр үнэлж нөхөн олговрыг нь өгчээ. Гэхдээ хахуулийн хэрэг илэрсний дараа дахин үнэлгээ хийлгэхэд мэргэжлийн байгууллага бүр 800 сая төгрөгөөр үнэлсэн гэнэ. Өдгөө дарга ахлах мэргэжилтэн хоёр албан тушаалаа ашиглан хясан боогдуулаагүй хэмээн зүтгэж байгаа аж. Учир нь мөнгө төгрөг өгөлцөх ажил нөхөн олговрыг олгосны дараа болсон гэнэ. Харин ламбугай 6 натайгаасаа эхлэн хүрээ хийдэд шавилан сууж төвд бичиг үсэгт боловсорсон тул кириллээр уншиж бичиж чаддаггүй болж таарч. Ингээд гэрчийн мэдүүлэг яллах тогтоолд гарын үсэг зурдаггүй бололтой. Ямар ч байсан ламбугайг кирилл үсэгт боловсорсон эсэхийг шалгаж тогтоох гэсэн том ажил гарчээ.  Түүнээс гадна газрын үнэлгээг өндөр тогтоолгох сэдэлтийг хэн нь эхэлж гаргасан нь тодорхойгүй хэмээн дарга нарын өмгөөлөгчид нь баталж байна. Тэгэхээр анхны сэдэлт ламбугай дээр унаж байгаа бололтой.

 
НУУЦ.мн
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших