Гүзээндээ түртсэн аварга арслан гарьдууд сумын заанаас ичээсэй…
Нийтэлсэн: 2015-09-12 01:49:27
Зорчихсон юм шиг яргай сайхан махтай булчинлаг шөрмөслөг энэ бөхийг сумын заан Батнасан гэдэг. Түүний бие хаа нь өдгөө мартагдаад байгаа монгол бөхийн төгс галбир цогц гэхэд болно. Монгол бөхийн утгагүй дүрэм нь бүдүүн жин ихтэй байхыг шаарддаг болсоноос ихэнхи бөхчүүд 100-140 кг жинтэй болсон. Бараг бүгдээрээ гүзээндээ баригдаж өөхөлсөн агаад хав золгуулахыг хүлээн бие биенээ дэрлээд зогсчихдог. Гэтэл хуучин цагт энэхүү сумын заан шиг бөхчүүд гал ассан гялалзсан барилдаан үзүүлж байжээ. Мөөе аварга хүртэл ид үедээ 80 кг жинтэй байснаа дурссан.