Нууц мэдээллийн уурхай

Түймэрт “гоонжтой” ирдэг Хэрлэн сумын орлогч хуурамч дипломтон байжээ

Нийтэлсэн: 2015-09-12 00:55:54

 Өнгөрсөн хавар Хэнтий аймгийн Баян-Овоо суманд гарсан хээрийн түймэр газар авч, улмаар гурван аймгийн сумдыг хамарсан томоохон хэмжээний түймэр болсон. Тэрхүү түймэр зэрэгцээд цахим ертөнцөд нэгэн зураг шүүмжлэл дагуулсан нь Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын орлогч Т.Энхтөр гэдэг ганган шаавай залуу байсан. Хэдийгээр түймрийн голомтод очоод ард иргэдтэй зөвөлгөө өгч нөхцөл байдалтай танилцаж ажиллаж байгаа нь сайн ч Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын орлогчийн хэт ганган хувцаслалт хүмүүсийн дургүйцлийг хүргээд авсан. Тэгвэл “түймрийн мистер” маань хуурамч дипломоор төрийн албанд шургалсан болохыг аймгийн аудит нь тогтоожээ. Аудитын шалгалтаар Чойбалсан хотын орлогч дарга Т.Энхтөр, төрийн сангийн ахлах нягтлан бодогч Г. Алтантогос, хот тохижилтын мэргэжилтэн Ганбаатар, аймгийн ЗДТГ-ын төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Ч. Сүхчулуун нарын диплом шаардлага хангахгүй буюу баклавр, магистрын дипломууд нЬ хуурамч болох нь илэрч. Тэгвэл орлогчоо хуурамч дипломтой гэдгийг Хэрлэн сумын Засаг дарга алдарт “Уулаа” хэмээх П.Мөнхтөр мэдэж байсан эсэх нь сонин. Мэдсэн ч тоохгүй байж мэдэх л эр дээ. Өдгөө аймгийн Засаг даргатайгаа нийлэх ИТХ-ын дарга Р.Зоигтбаатараа унагаах аянд мордсон түүнд хуурамч диплом зэрэг жижиг зүйлтэй зууралдаж байх цаг зав байхгүй биз. Хэрлэн сумын орлогч нь аймгийн МАН-ын залуустай их ойр, Номт гишүүний дэмжигчдийн бүлэглэлийнх гэнэ.

 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших