Нууц мэдээллийн уурхай

НАМЗХ-ын идэвхтний хуралд өмсөх гэж байсан банзалыг нь хартай нөхөр нь шатаасан “аймшигт хэрэг” гарчээ

Нийтэлсэн: 2015-09-11 02:24:05

 УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, генсек асан Л.Оюун-Эрдэнэ нарыг дээгүрээ сандал ширээгээ булаацадан баян ядуугаараа хуваагдан хагаралдаж байхад доор нь НАМЗХ-ны гишүүнийг хувцсыг шатааж ердөө өмссөнтэй нь үлдээсэн аймшигт хэрэг гарчээ. Энэ хэрэг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжид болжээ. Эхнэр нөхөр хоюул НАМЗХ-ны идэвхтэй гишүүн агаад эхнэр Э нь тухайн үед холбооноос зохион байгуулж байсан “Эрүүл Монгол хүн” чуулга уулзалтанд бүр илтгэл тавих гэж байжээ. Тэгээд Р.Ц гэдэг найз бүсгүйгээсээ хуралд өмсчих  аятайхан банзал байна уу гэж асуухад цаадах нь 45 мянган төгрөгөөр худалдаж авсан офис загварын цоо шинэ хар өнгийн юбкаа өгчээ. Хурал чуулганы дараа банзлаа авъя гэтэл нөхөр миний хувцсыг бүгдийг нь шатаахад чиний банзал бас шатчихаж, мөнгийг нь өгнөө гэсэн гэнэ. Нөхөр Б.Э нь хуралд тавих илтгэлээ бэлдэж байсан эхнэр лүүгээ залгатал утсаа ер авсангүй. Архи хүртчихсэн байсныг ч хэлэх үү хар уурандаа гэртээ ирээд маргааш нь илтгэл тавих эхнэрийнхээ хамаг хувцасыг нь шатааж орхижээ. Ийнхүү НАМЗХ-ын нэгэн идэвхитэн маш чухал хуралд маш чухал илтгэлээ тавьж чадаагүйгээс зохион байгуулж байгаа хуралд ихээхэн хохирол учирсан гэнэ. МАН-ын НАМЗХ-ны орой дээр тэргүүн баячуудын хүүхдүүд заларсан бол жирийн дорд гишүүд нь хуралд өмсчих аятайхан хувцас ч үгүй бэдэрч явна.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших