Нууц мэдээллийн уурхай

Засаг дарга П.Мөнхтөр хүүхдүүдэд өглөө бүр бөднө шувууны 2 өндөг идэж байхыг үүрэгджээ

Нийтэлсэн: 2015-09-09 02:53:09

 Орон нутгийн хурган дарга нарын ээлжит онигоо ахиад л Дорнодоос тодорчээ. Хүнд эрх мэдэл өгөхөд л яг хэн гэдэг харагддаг гэж үнэн юм байна. Өнгөрсөн хавар энэ аймгийн Боловсролын газрын экс дарга эмэгтэй багш нарын бэлгийн ариун цэврийн тухай тушаал гаргасаас болж залуухан багш хүүхнүүд нь ахлах ангид хичээл заахаасаа  ичиж зугтааж байсан гэдэг. Тэгвэл аймгийн төв болох Хэрлэн сумын Засаг дарга П.Мөнхтөр нь гэрлэж байгаа залуу хосоор Мүүн маягийн ариун тангараг өргүүлж гэрээ хийлгэх гэж нэг үзсэн бол өдгөө бөднө гэгч шувууг нэгмөсөн дуусгахаар шийдэж. Засаг даргын шийдвэрээр хүүхдийг кальцийн дутагдлаас сэргийлдэг ид шидтэй бөднө шувууны 2 ширхэг өндөгийг өглөө бүр идүүлэхээр болжээ. Энэ тушаалыг аймгийн төвийн бүх суруулийн хүүхдүүд дагаж мөрдөх биз. Тэгвэл тэр олон өндөгийг хэрхэн яаж бэлдэх гэж байгаа нь сонирхолтой агаад ер нь тушаал гаргахдаа биелэгдэх боломжтой эсэхийг судалж үздэг дарга уу үгүй юу гэдэг нь тодорхойгүй. Энэ тушаалын эдийн засгийн үр дагавар нь л гэхэд энгийнээр төсөөлөхөд тахианы бизнес хийдэг хэсэгт хүндээр тусах нь. Одоо аймгийн төв даяар тахианы бус харин Засаг даргын хүүхдүүдээ гэсэн “сайхан сэтгэлд” өртсөн азгүй бөднө шувууны өндөг үнэ хүрч эхлэх нь дээ…

 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших