Орхон аймагт согтуу эцэг сургуульд зодоон хийж 1-р ангийн хүүхэд бэртжээ
Нийтэлсэн: 2015-09-09 02:17:19
Хүүхдээ сургуулиас авахаар ирэхдээ үнэртүүлсэн эцэг эх байж л байдаг. Тэгвэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат А.Ш гэдэг эр арай хэтэрч “п-да”-гаар нь харааж зодоон хийж цүнх авч шидсэнээс 1-р ангийн охин оногдож бэртжээ. Энэ хэрэг сумын 12-р бага сургуульд болж. Гэрч нарын мэдүүлснээр согтуу эр хүүхдээ хувцаслаж байхдаа утсаар хүнтэй хэрэлдэн чанга дуугаар “ална шүү п-да” хэмээн элдэв хараал урсгажээ. Хүүхдээ аваад гарахад нь малгай нь унахад нэгэн залуу авч өгч. Гэтэл согтуу Шоовдор миний хүүхдийн малгай толгойд хүрлээ хэмээн агсарч дайрчээ. Хүмүүс хориглоход хүүхдийнхээ цүнхийг аван нөгөө залуу руу чулуудсанд цаана нь байсан охиныг оножээ. Охин цохигдон унахдаа паар мөргөж толгойгоо хагалсан гэнэ. Шоовдор түүнд эмчилгээний зардалд гээд 8 мянган төгрөг өгчээ.