АН бүлгээс Ц.Оюунбаатарыг Ерөнхий сайдаар зарлалаа
Ийнхүү Монгол улс хоёр Ерөнхий сайдтай болж байгааг эрхэм уншигч ойлгосон биз дээ. УИХ дахь олонхийн бүлэг нь ийм алдаатай мэдээлэл олон нийтэд цахимаар тараагаад сууж байна. Энэ нь Засгийн газрыг бүрдүүлэх асуудал анхнаасаа л маш хариуцлагагүй хошин шог юм болсоны үргэлжлэл нь явагдаж байгаа хэрэг. Сайдад нэр дэвшиж байгаа хүмүүс нь, нэр дэвшигчдийг хэлэлцэж баталж байгаа чуулганы хуралдаан нь, Засгийн газрын гишүүдийг нь томилох гэж байхад хаяад явж байгаа Ерөнхий сайд нь гээд эргэцүүлээд бодохоор Шийдлийн бус Шийдцэн Засгийн газартай боллоо гэх олон нийтийн яриа үнэний ортой тусжээ.