Нууц мэдээллийн уурхай

О.Магнай М.Батчимэгийг улстөрөөс хөөлөө

Нийтэлсэн: 2015-09-09 00:03:28

 Гишүүн хатагтай ч бүр гардаггүй юм гэхэд хэгтээ холхон байсан нь дээр биз дээ. Ийм шийдвэр гаргах ёс суртахуун, ухамсар эрхэм хатагтайд бий гэдэгт найдая…Өөрөө ч угаасаа УИХ-ыг тарахыг байнга шахам сануулдаг байсан. М.Батчимэгийн зөвлөх нь уг нь эх орончдын нутаг болох Увс аймагт төрж өсжээ. УБИС-ыг хятад хэлний орчуулагч,багш мэргэжлээр төгссөн гэнэ. Бээжин, Тайваньд сурч байсан. Тэнд л гадаадын тагнуулын байгууллагад урхидуулсан бололтой. Харин М.Батчимэг нь бас  Тайваньд сурч байсан төдийгүй Улаанбаатар дахь Тайваны төвийн даргаар ажиллаж байсан гэнэ. Хэрвээ иймэрхүү явдал Америкийн нэгэн сенатч эсвэл Конгрессын гишүүнд тохиолдсон бол түүний улстөрийн амьдрал нь тэгээд л дууслаа гэсэн үг болно. Хэдий өөрөө тагнуул хийгээгүй ч олон нийтийн өмнө уучлал гуйгаад яваад өгдөг. Гэтэл манайд мэдэхгүй гэдэг үгээр ам таглаад сууж байна. Зөвлөх нь эх орноосоо урваж гадаадын тагнуулын байгууллагад мэдээлэл дамжуулж байсан хэрэгтээ ял шийтгүүлээд түнийг нь хэвлэлээр шуугиад хоёр долоо хонож байхад хүртэл М.Батчимэг таг дуугай суугаад л байсан. Уг нь улстөрийн соёлтой улстөрч бол болж байгаа үйл явдлын тухайд өөрөө эхэлж мэдэгдэл хийх учиртай байлаа. Харин ч олон нийт мэдээгүй байгаасай гээд ханцуй дотроо залбирч сууснаа шуугиан дэгдэнгүүт “мэдэхгүй” гэсэн мянган асуултын ганц хариуг л хэлсэн. Хамт ажилладаг зөвлөхийг нь эх орноосоо урвасан хэрэгт шалгаад бариад шүүгээд ялласан байхад мэдээгүй суусан гэхэд хэн итгэх билээ. Ийнхүү төрд шургалагсадын  идэж уух зүйл нь олдохоо болиод сүүлдээ улсын нууцыг хүртэл зарж баяжихдаа тулаад байна.

 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших