Нууц мэдээллийн уурхай

Р.Батжаргалыг 3 хүн халаад цалингийн зардлаас нь өөртөө авах 14 сая төгрөгийг гаргуулж авсан гэжээ

Нийтэлсэн: 2015-09-08 23:54:06

 Нэгэн сонгуульт хугацаа дуусах гэж байхад Дархан аймгийн боловсролын салбар нь Засаг дарга С.Насанбат, Боловсрол соёлын газрын дарга Р.Батжаргал нарын дайны хөлд үрэгдээд дуусаж байна. Ажлыг нь хүчээр булааж авах гээд байгаа С.Насанбат нь Боловсрол соёлын газрын дарга 2013 онд халжээ. Дараа нь ажлаас халах шалтаг олохын тулд хичээл сургууль амарсан зуны цагт шалгалт оруулж баахан баримт бүрдүүлж авсан гэнэ. Р.Батжаргал нь түүнд бууж өгөлгүй шүүхдсээр жилийн дараа ажилдаа эргэн орж. Гэтэл он гаргаад ахин халсан гэнэ. Харин аймгийн Засаг даргын яриад байдаг гол зөрчил нь Боловсрол соёлын газрын дарга ашиг сонирхолын зөрчилтэй үйлдэл гаргасан аж. Р.Батжаргал нь “Соёмбо” сургуулийн Дарханы салбарын захирлаар ажилладаг эхнэртэйгээ “Хөгжлийн төлөө хамтдаа 1000 багшийн сургалтын хөтөлбөр-2”-г хэргжүүлэх гэрээ байгуулан гарын үсэг зуржээ. Мөн түүнийг дарга байх хугацааны санхүүгийн баримтанд шалгалт хийхэд 31 сая төгрөгний зөрчил илэрсэн гэнэ. Түүнээс гадна орон тоо нэмсэн, цэцэрлэгийн туслах багш нарын дунд сургалт явуулсан хэмээн хуурамч баримт үйлдсэн зэргийг нь олж тогтоож. Харин Р.Батжаргал нь дээрхи шалгалтыг бүх хүн амарсан үед хуйвалдаанаар оруулсан хэмээн эсэргүүцсэн хэвээрээ гэнэ. Одоогоор тус аймгийн Боловсрол соёлын газрыг нь орлон гүйцэтгэгч удирдаж байна. Орлон гүйцэтгэгч ч гэсэн Засаг даргын талдаа орж Р.Батжаргалыг “Авъяас”хөтөлбөрийг хэрэгжүүлээгүйгээс хөрөнгө нь эргэн татагдсан, цэцэрлэгийг камержуулах 7 саяын ажлыг өөрөө шууд гэрээ байгуулсан зэргийг нь гарган ирж. Энэ мэт баримтаас хамгийн эмгэнэлтэй нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа буцан орохдоо ажилгүй үеийн цалин болох 14 сая төгрөгийг авсан тухай нь гэнэ. Р.Батжаргал нь энэ мөнгөө олж авахын тулд 3 хүнийг халаад тэдний цалингийн зардлаас гаргуулж авсан гэж орлон гүйцэтгэгч мэдэгджээ. Харин энэ зурган дээр Засаг дарга С.Насанбат булган дээлээр гангарчээ. Байгаль орчин ан амьтнаа хамгаалья хэмээн дээр дээргүй ярьж бичиж байхад бүхэл бүтэн аймаг удирддаг эрх мэдэлтэн олон нийтийн өмнө үнэт үслэг амьтны үсээр биеэ битүү ороож гарч ирэх нь ёс зүйн хувьд тун зохимжгүй харагдаж байна. Баруунд ингэж тансагласан бол шууд огцордог. Гэхдээ баян хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү бусдад хамаагүй гэсэн үг байдаг.

 

НУУЦ.мн

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших