Нууц мэдээллийн уурхай

Хаанбанкны Зээлийн хорооны захирал асан н.Энхбаатард эрүүгийн хэрэг үүсгэжээ

Нийтэлсэн: 2015-09-08 23:45:59

  “Хаанаасаа хаалгач нь” гэдэг үг энэ нийтлэлд гарах баримтанд яг тохирох байх. Хаанбанкнаас зээл авахын тулд захирал эрхлэгчийн хамаатан, зээлийн эдийн засагчынх нь төрсөн дүү болж төрөх хэрэгтэй бололтой. Хэрэв тэгвэл дутуу баримт бичигтэй, зээлийн барьцааны хөрөнгө нь давхар барьцаалагдсан байсан ч хамаагүй гэнэ. Хаанбанкны “МУИС” тооцооны төвд хийсэн шалгалтаар “Флора центэр” төвийнхөн бас л дутуу баримт бичгээр 500 саяын зээл авсан нь тогтоогдсон. Тэгвэл тус салбарынхан зөвхөн гадны хүнд л зээл өгөөд байдаг “элэг муутай” хүмүүс бас биш гэнэ. Мэдээж ах дүү хамаатан садандаа өгч байсан. Банкны дотоод аудитын тайлангаар зориулалт бусаар ашиглагдсан 31 зээл илэрчээ. Үүнээс нэлээд олон тооных нь банкны ажилтнуудын хамаатан садан авсан болох нь тогтоогдож. 2015 оны банкны шилдэг ажилтнаар шалгарч байсан Б.Э нь гэхэд төрсөн дүү Энхбаярдаа 68 сая төгрөгийн 8 хувийн хүүтэй урт хугацааны зээл олгоход оролцсон байж. Дүү нь Төрийн банкинд ажилладаг атлаа Хаанбанкинд “Гүн нуур гэрэлт” компанид ажилладаг гэсэн тодохойлолт гаргаж өгчээ. Төрийн банкны ажилтанд зээл олгосон эдийн засагч Г.М нь түүнийг Б.Э-гийн дүү гэдгийг нь мэдэж байсан гэдгээ ч хүлээж. Захын зээлийн эдийн засагч ийнхүү давуу байдлаа гэр бүлийнхээ төлөө ашиглаж байхад Зээлийн хорооны захирал Э нь нэлээд эрх мэдэлтэй “жаалжээ”. ӨдгөөЗээлийн хорооны экс захиралд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Э захиралын хадам ах Б.Бямбадорж нь “МУИС” тооцооны төвөөс 8 хувийн хүүтэй 100 сая төгрөгний орон сууцны зээл авсан байж. Хадам ахын худалдан авсан гээд байгаа байр нь тухайн үед өөр компаний 300 саяын барьцаанд тавигдсан байхад хүртэл давхар барьцаалан зээлийг олгожээ. Банкныхан байр давхар барьцаалагдсаныг “мэдээгүй” болж таарчээ. Мөн эхлээд 100 сая төгрөгөө өгчихөөд долоо хоногийн дараа барьцааны гэрээгээ нөхөж хийсэн байж. Зээл авагч нь Зээлийн хорооны даргатай хамаатан садны холбоотой байхад тэр тухайд зээл хүсэгчийн анкетенд бичихээ мөн л “мартаж”. Манай хамгийн том банкны нэгэнд та бидний мөнгийг хадгалж хариуцаж байгаа ажилтнуудынх нь сэтгэл, ухамсар, ажлын хариуцлага зэрэг нь ийм л байна даа…

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших