Нууц мэдээллийн уурхай

Мэргэжлийн хяналтыг “бужигнуулсан“ Ш.Раднаасэд МАХН-д талтай юу…

Нийтэлсэн: 2015-09-08 08:07:24

 МАН-ын залуу үеийн лидерийн нэг Ж.Сүхбаатар МАХН-ыг бараадах нь бараг баараггүй боллоо. Энэ нь Ардын намд архагшиж угжирч бараг үжрэх шахсан хэдэн луугаруудтай тэмцээд сөргөлдөөд дийлэхгүй нь гэдгийг ухаарсан хэсэг залуусын аргагүйдээ хийж байгаа алхам юм. Үүнээс гадна ирэх сонгуульд АН-ын алдаан дээр тоглоно гэж байгаа ч аанай л олонхи болж чадахгүй нь гэдгийг таамагласан хүмүүс ч байгаа бололтой. МАН-аас одоогоор өнөдр албан тушаал хашиж байгаа залуусаас Н.Энхбаярын “гараар” ороогүй нь цөөхөн байх. Зарим нь бүр том даргынхаа тухайн үедээ нууцад тооцогдож байсан гэрээ хэлцлийг хийх бэлдэх нотариатаар батлуулах ажлыг гүйцэтгэж байсан. Н.Энхбаяр, хүү Э.Батшугар, туслах Б.Тулгын ахтай хамтран ажиллаж алдарт “Хар дун” компанийг нэр шилжүүлэх ажлыг “хуулийн хүрээнд” гүйцэтгэсэн хүн нь МХЕГ-ын дарга болсон Ш.Раднаасэд юм. Тухайн үед ХЗЯ-ны түшмэл байсан тэрээр ихэнхи гэрээг нь боловсруулсан төдийгүй яаманд хамт ажиллаж байсан нотариатчаа “найраад” шууд батлуулчихсан гэдэг. Уг нь ном журмаараа бол компани шилжүүлж байгаа Н.Энхбаяр, Э.Батшугар нар нь байлцах учиртай байсан ч ХЗЯ-ны залуу түшмэл тэр бүхнийг “алгасахаар” бүх ажлыг нь зохион байгуулж өгч байсан. Энэ бүх түүхээрээ тэрээр МАХН-ын даргатай холбоотой агаад одоо ч битүүхэн талархаж дэмждэг гэсэн яриа ойр тойрныхон дунд нь явдаг. Хэрвээ Ж.Сүхбаатар МАХН луу гүйвэл араас нь “чөдрөө таслаад” давхиж ч магадгүй гэнэ. Ш.Раднаасэд МХЕГ-ын даргаар ирсэний дараахан нь өнгөрсөн хавраас халаа сэлгээ эхэлсэн. Хотын хэмжээний найман хэлтсийн даргын тав нь халагдсан. Үүнээс Баянгол дүүрэгт болсон халаа сэлгээ, шинэ даргын садан төрлийн холбоо ихээхэн сонирхол татдаг. Хуучин дарга Х.Эрдэнэчулуун нь лав л өөрийн хүсэлтээр ажлаа өгөөгүй гэдэг. Бид энэ тухай мэдээллийг үргэлжлүүлэн хүргэнэ.

 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших