УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Хаянхирваа нар гарцгүй газраар зам хөндлөн гарч байгаа нь…
МАН-ын “сүрэг” хаяагүй л бэлчиж байх юм. Тэдэнд хууль журам огтхон ч хамаагүй агаад 70 жилийн дураараа дургисан зангаасаа салж чадахгүй нь бололтой. УИХ иргэдийг алхам бүрд нь торгох заалтаар дүүрсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын гэдэг сүрхий хууль баталсан. Сүрхий хуулийг баталсан гишүүд нь өөрсдөө ингээд гарцгүй газраар гараад замаар нэг “бэлчиж” явна. Ер нь хуультай хуульгүй ч гэсэн гарцаар зам хөндлөн гардаг гэдгийг олон монголчууд дундаас эрдэм боловсрол, эд хөрөнгөөрөө шалгаран гарч УИХ-ын гишүүд болсон эд мэдмээр юм даа.