Нууц мэдээллийн уурхай

С.Отгонбаатар “Монгол шилтгээн”-ээ “Голомт” банкны 2,3 тэрбумын өрөнд алдахдаа тулжээ

Нийтэлсэн: 2015-09-08 01:05:26

 Сүүлийн хэдэн жил бизнесээс улстөр лүү шуурхай орсон “Монгол шилтгээн”-ий босс С.Отгонбаатар нэрийг нь тахалдаг том обьектоо “Голомт” банкинд алдахад хүрээд байна. 2009 онд Баянзүрх дүүргийн шүүхээс “Монгол шилтгээн”-ээс 2,3 тэрбум төгрөг гаргаж “Голомт” банкинд өгөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийнхэн биелүүлэх гэж жил гаруй С.Отгонбаатарын цэргүүдтэй зөрчилдөж байна. Шийдвэр гүйцэтгэлийнхэн обьектыг нь бүхэлд нь хааж битүүмжлээд “Мөнх оргил трейд” компаниар үнэлүүлжээ. Эхний үнэлгээ нь 7,1 тэрбум гэж гарсаны дагуу тэр үнээр нь албандан дуудлага худалдаа зарласан ч авах хүн гарсангүй. Энэ үнийг нь “Монгол шилтгээн”-ийнхэн ч эсэргүүцэж зах зээлийн үнээс хэт доогуур үнэллээ хэмээн хэл ам гаргаж. Нэгэнт худалдан авах хүн компани гараагүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийнхэн барьцаа хөрөнгийг нь тэр чигээр нь “Голомт”-д өгөхөөр шийдээд байна. Энэ үеэр “Монгол шилтгээн”-ий жижиг хувьцаа эзэмшигчид гараад иржээ. Тус компани нь олон нийтэд нээлттэй агаад 260 хувьцаа эзэмшигчидтэй компани аж. Голлох хувьцааг компанийг үүсгэн байгуулагч С.Отгонбаатар эзэмшдэг гэнэ. Түүнтэй шийдвэр гүйцэтгэлийнхэн уулзаж албадан дуудлага худалдаа явуулах, дараа нь “Монгол шилтгээн”-ий зочид буудал зоогийн газрын цогцолборыг нь тэр чигээр нь “Голомт” банкинд шилжүүлэх тухайд мэдэгдэж. Өдгөө шилтгээнээ алдахгүй байх гол арга нь бусад хувьцаа эзэмшигчдээ босгох явдал болжээ. Цаадуул нь шинжээчид бидэнтэй уулзаагүй, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, хувьцаа эзэмшигчдийн хурал зарлаж болж байгаа үйл явдлыг хэлэлцэн шийдвэрлэх боломж олгоогүй хэмээн шийдвэр гүйцэтгэлийнхэнтэй заргалдаж явна. Гэсэн ч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийнхэн энэ ажиллагааг хурдан дуусгах гэж ихэд хүчилж яарч байгаа аж.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших