Нууц мэдээллийн уурхай

УИХ дахь Бие даагчдын зөвлөлийн гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт мэдэгдэл хүргүүллээ

Нийтэлсэн: 2015-09-07 09:39:37

 УИХ дахь Бие даагч гишүүд биднийг Таван толгойн асуудлаар сэрэмжлүүлсэн мэдээлэл хийсэнтэй холбогдуулан Монгол улсын Ерөнхий сайд та “Үндсэн хуулийн бус гишүүдийн нэгдэл, хоосон улстөржиж, баялгаа хамгаалсан хоточ нохой мэт царайллаа” гэж уурсан хэвлэл мэдээллээр сүржигнэлээ. УИХ дахь Бие даагч гишүүд нь Хөвсгөл, Дорнод, Дархан-Уул аймгийн 200 гаруй мянган ард иргэдээс улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах итгэлийг нь өвөрлөн, Үндсэн хуулийн дагуу тэдний төлөөлөл болж сонгогдсон. Харин Ч.Сайханбилэг та бол Монгол улсын Үндсэн хуулийг зөрчин намын жагсаалтын ард нуугдаж УИХ-ын гишүүн болсон тул бидний хооронд зарчмын их ялгаа байгаа билээ.

Та Дубайд дуудагдан очиж Оюу толгойн асуудлаар Монгол улсын эрх ашгийг умартан, улс оронд хохиролтой шийдвэр гаргуулсан нь маргашгүй үнэн юм. “Оюу толгойн төлөвлөгөө” гэсэн далдалсан нэртэйгээр Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж, Монгол улсын хүртэх ашгийг улам бүр бууруулж, үндсэндээ байхгүй болгосон билээ. Тодруулбал, Оюу толгойн орд дахь Рио Тинтогийн далд уурхайн зардал анхны гэрээгээр 1,5 тэрбум ам.доллар байсныг 6,2 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлсэн. Энэ дүнд анхан шатны баримтаар нотлогдоогүй 1,5 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулалтын зардал болгон хүлээн зөвшөөрсөн тань шударга явдал уу? Мөн Оюу толгой компани нь борлуулалт, өөрийн эх үүсвэрээс хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй зөвхөн манай баялгийг барьцаалан өндөр хүүтэй зээл авч, өрийн дарамтад оруулж, Монгол улсыг тус ордоос ашгаа хүртэх чадамжгүй болгож байгаа нь зөв үү? Үр дүнд нь Монгол улс Оюу толгойн зэс, алтны борлуулалтаас дөнгөж 5 хувийг хүртэж байгаа өнөөдрийн энэ мөлжүүлсэн байдал нь хэдэн арван жил үргэлжилэхээр боллоо.
 
Танай Засгийн газраас Оюу толгойн гэрээн дээр зөвлөгөө авах нэрийдлээр 17,5 тэрбум төгрөгийг гэр бүлийн өмгөөллийн компанид шилжүүлж эхлээд байсныг бид төсөв хэлэлцэх үеэр илрүүлэн зогсоож байсан. Та болон таны найз С.Баярцогтыг Оюу толгойн хөрөнгө оруулагч нартай хувийн холбоотой, ашиг сонирхлын зөрчилтэй гэж харддагаа бид үгүйсгэхгүй. Та нарын өмнө одоогийн хэлсэн үг, хийсэн үйлдэл үүнийг баталж байдаг.
 
Түүнчлэн Таван толгойн ордыг гадны компанид өгөх зориулалттай түүхий боловсруулсан, ашиггүй гэрээг УИХ-д танай Засгийн газар оруулсныг УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг Монгол улсад хохиролтой хэмээн дүгнэж, зогсоогоод байгаа. Дээрх жишээнүүд таныг Улс эх орны эрх ашигт халгаатай үйлдэл хийж болзошгүйг бэлхнээ харуулж байгаа бөгөөд мөн Таван толгойн гэрээг БНХАУ-д очиж хийх гэж буй талаар шуугиан гарсантай холбогдуулан Бид урьдчилан сэрэмжлүүлж мэдээлэл хийсэн юм.
 
Бие даагч гишүүд бид Монгол улсад шударга нээлттэй, хариуцлагатай харилцан үр ашигтай уул уурхайг хөгжүүлэхийг дэмждэг бөгөөд Газар, түүний хэвлийн баялаг гагцхүү Монголын ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийн үзэл баримтлалыг ямарт сахин хамгаалж, улс оронд хохиролтой аливаа хулгай, луйвраас Монголынхоо газар шороо, байгалийн баялгийг “Хоточ нохой” адил үнэнчээр хамгаалан тэмцэж ажилласаар байх болно.
Харин Монгол улсын Засгийн газрыг болчимгүй үг, бодлогогүй үйлдэлтэй Ерөнхий сайд толгойлж буйд харамсахын зэргэцээ цаг хугацаа айсуй дор хариуцлага тооцно гэдгээ мэдэгдье.
 
 
Улсын их хурлын гишүүн
Х.Болорчулуун
С.Ганбаатар
Ц.Даваасүрэн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших