Нууц мэдээллийн уурхай

Гологдмол Н.Батцэрэг “шилэгдмэл” болжээ

Нийтэлсэн: 2015-09-07 01:30:23

 Шинэчлэлийн Засгийн газрыг залган гарч ирсэн Шийдлийн Засгийн газарт багтаж чадаагүй хүн ахиад сайд болохоор гараад ирсэн Н.Батцэрэг юм. Түүнд ИЗНН-д голдуухан өгдөг БОНХАЖЯ-г хувиарлаж. Ч.Сайханбилэг танхимаа бүрдүүлэх үед Ерөнхийлөгч Н.Батцэрэгийг голон буцааж байсныг хүмүүс мартаагүй байх. Харин өдгөө засгаа ч байгуулж чадахгүйд хүрээд байгаа АН голж шилэхтэйгээ манатай байна. Харин ч гологдсон хүмүүс нь “шилэгдмэл” боловсон хүчин болоод буцаад иржээ. Н.Батцэрэгийн тухайд  Хамтарсан Засгийн газрын үед буюу 2007-2009 онд Сангийн дэд сайдын алба залгуулж байсан “туршлагатай”. Н.Энхбаярынхан түүнд МАХН-д элсэх болзол тулгаж, Шадар сайдын алба санал болгосон ч МҮАН-д ногдсон сайдын суудалдаа эзэн болж үлдсэн. Боловсролын тухайд ЗХУ-ын Свердловск (хуучнаар) хотын Уралын политехникийн дээд сургуулийг металлург инженер мэргэжлээр төгссөн ч гол төлөв улс төрийн ажил залгуулсаар иржээ. Тэрээр байгаль орчны салбарт гавьтай зүйл хийж чадах эсэх нь эргэлзээтэй. Тэгээд ч өвөл “байгаль хамгаалал” таг зогсож утаа гол сэдэв болдог. Н.Батцэрэг МАН-ын Д.Оюунхоролын халсан хүмүүсийг эргүүлж авалгүй явуулж магадгүй байх талтай. Харин Ардын намын нөхдийг хуу халах байх гэсэн яриа гарсан. 

 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших