Даргынхаа “цохолтоор” газар хумсалж байсан газрын албаны мэргэжилтэний хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Нийтэлсэн: 2015-09-04 00:48:14
Газрын кадастрын зурганд өчүүхэн төдий өөрчлөлт гарахад л тэр нь цаагуураа тухайн иргэнд маш их хохирол учруулдаг. Уг алдааны учрыг олох гэж дарга нарын өрөөг сахиж гуйж гувчиж маргаж сэтгэлзэж эцэст шүүхээр баахан явдаг. Энэ эцэс төгсгөлгүй заргад зарцуулсан цаг хугацаа, мөнгө төгрөг, хөлс хүч үрэгдсэн мэдрэлийн эсийг толох тооцохын аргагүй.Гэтэл дээрх цэг зураас маягийн алдаа нь санаатай хийгдсэн байдаг аж. Тухайн үед Нийслэлийн газрын албанд мэргэжилтнээр ажиллаж байсан Д.С-д иргэн Л.Ч-гийн гэр бүлийн хэрэгцээнд зориулан олговол зохих 500м2 газраас 155м2 газрыг өөрийн буруутай үйл ажиллагаанаас дутагдуулж хохироосонгэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Хохирогч иргэний мэдүүлснээр тухайн ажилтан нь СХД-ийн 4-р хороо, МИК 1-17 тоот хаягт байрлалтай 500м2 газар нь 5 эргэлтийн цэгтэйгээр кадастрын мэдээллийн санд оруулсан байсан мэдээллийг 4 эргэлтийн цэгтэй болгон дураар засаж түүний газраас 155м2 талбайг хассан байсан нь тогтоогдсон гэнэ. Бүр дарга нарынхаа цохолтоор иргэдийн газрыг энэ мэтээр хумсалдаг байснаа ч хүлээсэн гэнэ. Гэсэн ч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хохирлын хэмжээ бага хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгож. Нөгөө хасуулсан газарт нь айл ирж буугаад бүр байшин хүртэл барьчихаж. Ингээд иргэн нь уг хэргийн учрыг олж хасуулсан газраа буцаан авах гэж 7 жил шүүхээр хөөцөлджээ. Энэ хугацаанд маш их цаг хүч бас хөрөнгө мөнгөө зарлагадаж. Хасуулсан газрынхаа газрын үнэлгээг хийлгэх, газрын байршлыг тодорхойлсон фото зураг авхуулах, өмгөөллийн хөлс гээд нийтдээ 70 гаруй сая төгрөг өөрөөс нь гарчээ. Хууль алдаа гаргасан төрийн албан тушаалтны хэргийг хэргэсэхгүй болгосон ч уг алдаанаас болж хөрөнгө мөнгө, цаг хугацаа сэтгэл санаагаараа хохирсон иргэний хохирлыг хэрхэн барагдуулах бол…Өнөөгийн төрийн алба хонины арьс нөмөрсөн чононуудаар дүүрсэнийг энэ явдал баталжээ.