Нууц мэдээллийн уурхай

“Монь-Ивээл”-ийн дэд захирал м2-ын асуудлаар хандсан иргэнтэй зүй бусаар харьцжээ

Нийтэлсэн: 2015-09-03 14:36:41

 Бизнесд эелдэг боловсон харилцаа гэдэг ямар чухал зүйл болохыг монголчууд одоо болтол ухаараагүй л байна. Тайван хүлээцтэй хандаж харилцан ярилцаад тохирчих асуудлыг бүдүүлэг харьцааныхаа улмаас хуулийн том асуудал болгон хувиргах нь олонтоо гардаг. Хэрвээ “Монь-Ивээл” компаний дэд захирал байрны м2-ын асуудлаар орсон иргэнтэй зүй бус харьцаж явдаг газраараа яв хэмээн хөөж туугаагүй бол энэ хэрэг дэгдэхгүй ч байсан байж магадгүй. Компаний удирдлагын бүдүүлэг харьцаанд уурссан иргэн шууд л ШӨХТГ-д хандсанаар акт тавигдаж гэрээнд заагдсанаас бага талбайтай байр хүлээлгэн өгсөний төлөө 2 сая төгрөг төлөх болоод байна. Хохирогч иргэн нь “Монь-Ивээл” компаний барьсан “Ивээл” хотхоны 41А байранд 46.54м2 талбайтай 2 өрөө байр захиалж. Байрандаа орсоны дараа хэмжилт хийдэг компаниар хэмжилт хийлгэхэд 45.22 м2 буюу гэрээнд заагдсан талбайнаас илт дутуу гарчээ. Үүний зөрүү нь 2 сая төгрөг болсон гэнэ. Энэ талаар компаний дэд захиралтай уулзтал зүй бусаар харьцаж явдаг газраараа яв, яаж ч чадахгүй хэмээн илт үл тоосон байдал гаргасанд тэр дороо ШӨХТГ-д ханджээ. Тус газрын байцаагчын шалгалтаар “Монь-Ивээл” нь захиалагчдаа м2 дутуу байр өгсөн нь тогтоогдож акт тавигджээ. Энэ хэргийг дуулсан “Ивээл” хотхоны захиалагчид байрандаа хэмжилт хийлгэж эхэлсэн гэнэ.

 
 
 
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших