Гадаад томилолт авсан 20 жолоочийн 13 нь Ховдынх гэнэ үү…
Гадаад хэргийн яамныхан хэээний хошин шогийн мэдрэмж сайтай гэгддэг. Нэгэн үе “Болдоггүй Болд, Больдоггүй Болор, Балардаггүй Баттөр” гэж толгойгоо сэгсэрдэг байсан бол өдгөө “Ховдын ховдогууд” хэмээн ам дамжуулан шивэр авир хийцгээж байна. Тэдний яриа ихэвчилэн байндаа ойрхон дуусдаг. Үе үеийн сайд, дэд сайд, ТНБД нар нь яамдаа дандаа зовлон чирч ирдэг гэнэ. Нутаг нугийнхан, фракцийхны нь царцааны нүүдэл дайралтанд өртөөөгүй сандал ширээ, өрөө тасалгаа гэж бараг үгүй бололтой. ГХЯ-нд ДБҮААГ гэж гадаадад суугаа элчин сайд дипломат байгууллагад ажиллах жолооч нарыг томилдог газар бий. Саяхан ээлжит томилгоогоо хийсэн агаад нийт 20 жолооч гадаад томилолт авсаны 13 нь Ховдын угшилтай байсан гэнэ. Энэ нь яам даяар том шуугиан дэгдээх учиртай ч аядуу байгаа нь дээр нь суугаа эрх мэдэлтнүүдээс айсаных биз. Дэмий л өөр хоорондоо “Ховдын ховдогууд” хэмээн муулцгааж сууна. Муулах нь ч аргагүй биз. Гадаад томилолт хүлээн 7-дохь жилдээ орж байгаа жолооч байхад хаа байсан баруун хязгаарынхан урдуур нь дайраад л орчихдог гэнэ.