Нууц мэдээллийн уурхай

“Соронз”-д оюуны өмчлөлийн маргаан дэгджээ

Нийтэлсэн: 2015-09-03 01:14:59

 Паппараци чиглэлээр нэрд гарсан “Соронз” сэтгүүлийг тойрсон оюуны өмчлөлийн маргаан дэгдэн нэлээд хурцаджээ. Энэ сэтгүүлийг М.Туяа нь 2009 онд өөрөө санаачлан нэрийн загвар дизайныг гаргаж эх бэлтгэлийг нь Ц.Эрдэнэбаатараар хийлгүүлж. Сэтгүүлийн эрхийг “Соронз” хэвлэлийн агентлаг эзэмших эрхтэй гэдгийг зааж өгч. Гэхдээ тухайн үедээ Оюуны өмчийн газраас зохиогчийн болон барааны тэмдгийн гэрчилгээ аваагүй байсан нь алдаа болсон гэнэ. Харин иргэн Т.Мэндбаяр нь 2009 оны 12-р сараас эхлэн нэрд гарч эхэлсэн “Соронз” сэтгүүлийн нэр загвар дизайныг хуулбарласан хэмээн Д.Туяа гомдол гаргажээ. Улмаар уг иргэн бараа тэмдгийн гэрчилгээ авахаар ОӨГ-д хандсанд тэр үеийн Засгийн газрын Тэргүүн шадар сайд хүлээн авч гэрчилгээ олгожээ. Ийнхүү бас нэгэн эзэн тодорсон гэнэ. Шинээр гарч ирсэн эзэмшигч Т.Мэндбаяр нь паппараци чиглэлийн сэтгүүл гаргах санаа тээн явж байгаад 2008 онд “Ди Эс Ар” компанийг үүсгэн байгуулаад Ууганбатыг эх бэлтгэгчээр ажилд авч. Гэтэл эх бэлтгэгч нь компьютерийг нь авч яваад үрэгдүүлсэн гэнэ. Ингээд 2011 онд зохих журмынх нь дагуу ОӨГ-д хандаж “Соронз” үг, дүрсний хосолмол барааны тэмдгийг эзэмших эрхийг авсан тул өдгөө миний өмч мөн гэжээ. Гэхдээ тэрээр нэг ч дугаар гаргаагүй байгаагаа мэдэгдсэн. Харин ОӨГ-ын тухайд Т.Мэндбаярд бараа тэмдгийн гэрчилгээ олгосоноо дэмжсэн байр суурьтай байдаг аж.

 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших