Нууц мэдээллийн уурхай

Хөвсгөлд хүргэн нь хадмын талаа гэртэй нь шатаах гэсэн хэрэг гарчээ

Нийтэлсэн: 2015-09-03 01:10:59

 Энэ аймгийн Их-Уул сумын Шивээ багийн нутагт 23 настай Л.Б гэдэг залуу хадмынхаа гэрийг хоёр буюу түүнээс олон хүнийг онц харгиё хэрцгий аргаар хөнөөхийг завдсан хэрэг үйлджээ. Хэрэг гардаг өдөр согтуу хүргэн нь ирж охиноо авна гэснээс хадам аавтайгаа зодолджээ. Хүргэн төмрөөр цохиход хадам аав гэрээсээ гарч зугтааж. Араас нь чулуу шидэж хөөж байснаа мотоцикьлоо унаад яваад өгөх шиг болж. Аюулт хүргэн нь яваад өгсөнд тайвширсан гэрийнхэн унтах гэж байтал ахиад хүрээд ирж. Айсан өвгөн гэрийн хаалгаа тэвхдэн хаасанд хуга татаад орж ирээд өврөөсөө пивоны савтай бензин гаргаж цацаад та нарыг шатаачихья гээд шүдэнз зуран шидсэн гэнэ. Гэрт хоёр хөгшнөөс гадна хүү охин нь мөн хоёр зээ нь байжээ. Гал хөнжлөөс нь эхлэн дүрэлзэн асахад тэд хашгиралдан уван цуван унаж тусан гэрээс гарчээ. Бусад хүмүүс түлэгдэж гэмтээгүй бол ганцхан хүргэний охин гуяандаа түлэгдэж. Гэр эд хөгшил хувцас хунар нь үнс нурам болтлоо бүрэн шатжээ. Хадам аав нь охин, зээ охиноо бодоод хүргэнээ хэргээс салгаж авахаар гомдолгүй гэмэн мэдүүлэг өгсөн гэнэ.

 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших