МБХ ганц дасгалжуулагчийн зардал гаргаж чадсангүй гэж үү…
Нийтэлсэн: 2015-09-03 01:07:32
ЭМС-ын дэд сайд нь энэ жил тамирчдад 4,4 тэрбум төгрөг төсөвлөн зарцуулж байгааг мэдэгдсэн. Тэгвэл тэр их мөнгөнөөсөө Боксын холбоонд өгдөггүй юм уу эсвэл өгсөнийг өөр зүйлд зарцуулсан уу гэж гайхмаар нэгэн үйл явдал болжээ. Бүхэл бүтэн холбоо нэгхэн дасгалжуулагчийн зардлыг шийдэж чадаагүйгээс хүч хөлсөө гарган бэлтгэл хийсэн хүүхдүүд, хөдөлж зүтгэж байж зардлыг нь олсон ар гэрийнхэн хохироод дууссан хэрэг гарчээ.