Нууц мэдээллийн уурхай

АН-ын залуус Н.Алтанхуягийн хүн чанартайг шагшиж байна

Нийтэлсэн: 2015-09-03 00:54:26

 Экс намын дарга, экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг улстөрчидөд “экс” болоод байгаа хүний чанарын хэлтэрхийг зөвлөх Л.Ганусүхийн нүүрсний хэрэгт харууллаа. “Бүх шийдвэрийг би гаргаж байсан, ахлах зөвлөх ердөө гүйцэтгэгч байсан” гэж хатуу мэдэгдсэн нь хэрэг явдлыг нөгөө тийш нь эргүүлж мэдэхээр байна. Хэрвээ буруутай бол тухайн үед шийдвэр гаргасан ЕС буруудаж харин биелүүлэгч Л.Гансүх мултарч магадгүй юм. Дагаад Н.Алтанхуягийн хэлснээр давхар холбогдоод байгаа 30 шахаж яваа хэдэн “хүүхдүүд” цагаадах бололтой. Нүүрсний хэргийн цохилтыг өөр дээрээ авсанаараа одоогийн устөрчидөд харагдахаа больсон хүн чанар гэгчийг харуулаад авлаа. Хэргийг өөрөөсөө түлхэх, зайлуулах, доод албан тушаалтнаа золигт гаргах зэрэг нь улстөрийхний холбогдсон асуудал бүрд гардаг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цагтаа авгайг нь тэврээд үнсэж байсан Н.Энхбаярын “оймсыг” гозолзуулсан. УИХ-ын дарга МҮОНРТ-ийн захирал асан Л.Наранбаатарыг уучлал гуйсаар байхад нь яллуулж санаа нь амарсан. Туслахаараа сонгуулийн мөнгө босгуулсан МАН-ын Д.Дондог “би танай нөхрөөс мөнгө аваагүй” хэмээн эхнэрийг нь загнаж байсан. Үүнээс гадна үе үе Засгийн газраа унагадаг АН-ынхан хөшигний цаана ямар бохир юм хийдгийг ил тод болговол олон нийт мэл гайхах биз. Улстөрд орж байгаа залуус хазайхад нь түлхэхгүй хаяхгүй байх тийм л хүнийг бараадах сонирхолтой болж. Тэгвэл улстөрийн тавцанаа ганцхан тийм хүн байгаа нь Н.Алтанхуяг болж харагдаж байна. Хэсэгтээ шинээр хүн орохоо байсан Алтангадасд өдгөө олон залуус элсэж эхэлжээ.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших