Нууц мэдээллийн уурхай

Сүхбаатар аймгийн Зүүний хүчний холбооны тэргүүн Д.Батхүрэл хариугаа “зүүний” маягаар авчээ

Нийтэлсэн: 2015-09-02 01:50:14

 Монголын түүхэнд “зүүнтэн”, “баруунтан” гэж байсан. Аль алиных нь үед алдаа завхарл хэлмэгдүүлэлт гарсан. МАН-ын Зүүний хүчний холбоог У.Хүрэлсүх байгуулсан агаад хэдий нуугдмар мэт боловч хүчтэй бүлэг гэгддэг. Аймагт бүрд энэ холбооны салбар бий. Сүхбаатар аймгийн Зүүний хүчний холбооны дарга Д.Батхүрэл нь Мэнэнгийн тал сав газрын захиргааны даргаар ажилладаг гэнэ. Өнгөрсөн хавар цахим ертөнцөд Сүхбаатар аймгийн олон нийтийн Sukhbaatar aimag/ group фейсбүүк дээр Naran Saran гэсэн хуурамч хаяг нээн “Сүхбаатар аймгийн МАН-ын зүүний хүчний холбооны тэргүүн, Мэнэнгийн талын сав газрын захиргааны дарга Д.Батхүрэл нь ажилд орох иргэнээс мөнгө нэхсэн байна. Энэ хуульд нийцэх үү? Ажилд ороход заавал даргад нь урамшуулал өгдөг юм уу? Төрийн албаны зөвлөл, хууль хяналтынхан юу хийж байна аа” мэдээлэл тархсан. Үүнийг олон нийт Зүүний хүчнийхэн гэж иймэрхүү нөхдүүд л байгаа гэсэн байдлаар хүлээж авсан. Харин зүүнтэн дарга энэ хэргийг мөрдсөөр захиргааных нь ажилтан Ө.М бичиж тараасан болохыг олж тогтоосон гэнэ. Ингээд түүнийг өөр зүйлээр шалтаглан халжээ. Ажлаас халахад шалтаг шалтгаан мундахгүй биз. Үр днгийн гэрээ нь “Д” гэж дүгнэгдсэн, төсөв хэмнэх орон тоо цомхотгох шаардлагатай гэх шалтгаан захаас аван гарч. Гэхдээ ажилтан нь тийм ч амархан яваад өгсөнгүй гэнэ. Өөрийн хамаатан болох аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийг дарга Ц.Лхамсүрэнгээр хүүхэд яагаад халчихсан бэ хэмээн яриулсан хэмээн зүүнтэн дарга баталж. Гэтэл явцын дунд хамаатан садан биш болж таарч. Ийнхүү ажилтан бүсгүй зүүний хүчний даргын талаар мэдээлэл тараасан хэрэгт унаад ажлаасаа халагдсан гэнэ.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших