Нууц мэдээллийн уурхай

НХОГ-ынхан нэгнийгээ архиар шахаад дараа нь ажлын цагаар уусан хэмээн халдаг гэнэ

Нийтэлсэн: 2015-09-01 00:27:09

 Төрийн албаныхны хүн чанаргүй, бие биенийхээ улыг нь шагайсан, алдааг нь отсон “түгжил” маягийн үйлдлийн тухай бүхэл бүтэн цуврал гаргасан ч болох байх.  Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт нэгнийгээ архиар шахаад дараа нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа архи уусан гэж матаад халуулдаг хүн муутай хүмүүс ажилладаг гэнэ. Энэ хэргийн хохирогч нь Санхүүгийн хэлтсийн жолооч болжээ. Нийслэлийн удирдлагаас өвөл эрүүл агаарт зөв боловсон амрая гээд харьяа байгуулагуудынхаа дунд “Цасны баяр” зохиодог. Зөв боловсон амрах гэж ирсэний хувьд спиртлэг бус спортлог байх нь мэдээж. Тэр тусмаа аливаа баярыг архигүй тэмдэглэх тухайд нийслэлийн төр захиргааны байгууллагууд үлгэр жишээ үзүүлэх учиртай. Гэтэл НХОГ-ынхон бие биенээ архиар шахсан хавтгайрсан “Цасны баяр” тэмдэглэжээ. Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчдын “Цэнгэг агаар-2015” сэдэвт цасны баярын нэгдсэн үйл ажиллагаа 2015 оны 1-р сарын 24-нд ий Хандгайтын “Янзага” зусланд зохион байгуулагджээ. 1-р сарын 15-ны өдөр Үүл даргын албан тоотоор бүх дүүрэг оролцох архигүй соёлтой тэмдэглэх тухай үүрэг өгөгдөж. Гэтэл тэр үүрэг нь Үүл болон замхарч цасны бус архины баяр болоод өнгөрч. Хэлмэгдсэн жолоочийг уухгүй гээд байхад нь ажлынхан нь бүр хүчээр шахаж уулгасан гэнэ. Архи уусан тул арга бую албаны унаагаа байгууллагийн инженердээ шилжүүлж. Гэтэл түүний архи уухыг хүлээж анаж байсан бололтой. Ингээд албаны унаагаар баярт оролцсон ажилчдыг зөөх үүрэгтэй байсан жолооч архи ууж жолоогоо бусдад шилжүүлж хариуцлага алдсан тухай том асуудал үүсжээ. Жолоочыг архи уусаныг нь Б.Б, Б.Э гэдэг хоёр нөхөр тодорхойлон баталж. Ингээд санхүүгийн хэлтсийн жолоочыг ажлаас нь халжээ.

 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших