Нууц мэдээллийн уурхай

Хүүхдийн төмсөг хавдтал өшиглөдөг багш зөрчил гаргаагүй гэжээ

Нийтэлсэн: 2015-08-31 01:41:10

 Сурагчидад бие махбодийн шийтгэл үзүүлдэг багш боловсролын салбарт ажиллах эрхтэй эсэхэд олон нийт үгүй гэсэн хариулт хэлнэ. Гэтэл эрэгтэй сурагчын төмсөгийг хавдтал өшиглөж улмаар тэр хүүхэд төгсөх ангийн шалгалтаа өгч чадахгүй байдалд хүргэсэн багшийг ажилд нь буцаан авахад татгалзах зүйлгүй хэмээн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын ЕБ-ын 2-р сургуулийн захирал Н.Бүрэнцогт хэлж байна. Тус сургуулийн технологийн багш, 9б ангийн ангиийг  удирддаг Д.Э нь өнгөрсөн хавар ангийнхаа Э.Э гэдэг хүүхдийг хичээлийн цагаар тамхи татах гэж явлаа хэмээн “тааж” уурлан өгзөг рүү нь өшиглөжээ. Багштан эхлээд юу хийж явааг нь тодруулалгүй шууд л өшиглөж. 30 гарсан эрэгтэй багшийн өшиглөлтийн улмаас сурагчын төмсөг хавдаж эмнэлэг цагдаад ханджээ. Эмчлүүлэх шаардлагатай болсон шалгалтаа ч өгч чадаагүй гэнэ. Асуудал үүсэн тул аймгийн Боловсрол соёлын газрын дарга захирал руу нь утасдан өшиглөдөг багшийг ажлаас халахыг үүрэгдэж. Удалгүй ахин ярьж хүүхэд зоддог багш ажлаа хийгээд явж байна гэнэ, хэл ам гараад байна гэсний дагуу захирал нь Д.Э-г ажлаас халжээ.  Энэ зуур багштаны хүүхэд зодсон нь хүнд бус харин хөнгөн гэмтэл учруулсан, мөн хохирогчтой эвлэрсэн гэх шалтгаанаар эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болгож. Үүний дараа Д.Э би ёс зүйн л зөрчил гаргаснаас ажлаас халагдах зөрчил гаргаагүй хэмэн ажилдаа буцан орохоор заргалджээ. Захирал нь эрүүгийн хэрэг чинь хэрэгсэхгүй болсон юм бол эргээд ир гэсэн гэнэ. Ийнхүү Сэлэнгэ аймагд багш хүүхэд зодох нь ердөө ёс зүйн хариуцлага хүлээдэг ёс зүйн зөрчил төдийд л тооцогддог агаад өөр ямар ч шийтгэл хүлээдэггүй юм байна. Сурагчидад бие махбодийн шийтгэл хүлээлгэсэн бол ёс зүй жаахан яригдаад л харин ажлаа хийгээд явдаг байх нь. Энэ нь эцэг эх хүүхүүдэд та нарын хүүхдийг, сурагчыг багш нь зодож өшиглөж болно гэж шууд хэлсэнтэй ялгаагүй хэрэг болжээ.

 
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших