“Нарантрейд”-ын захирлуудын “босс” стилийн зураг моодонд орж байна
Нийтэлсэн: 2015-08-29 04:20:32
Селфинээс гадна хөөлфи мөөмфи энэ тэр гэж байдаг шиг босс маягийн зураг ч олон төрөл аж. “Нарантрейд” компаний эхнэр нөхөр захирал энэ төрөлд шинэ маягийн моод дэлгэрүүлээд байгаа гэнэ. Тэр шинэ моодыг нь уншигч та харж байна. Энэ нь нэг талаараа сонирхолтой ч нөгөө талаараа удирдлагын сүр хүч эрх мэдлийг товойлгон харуулсан гэдгээрээ манай босс, захирал нарт ихээхэн таалагджээ. Нүүрний эгнээний хоёр тод томруун гарсан бол арын эгнээнийхэн ямар гарах нь бараг ач холбогдолгүй. Харин маш олон хүн байх нь л чухал гэнэ. Түүнээс гадна компаний нэрнээс бас хамаарна. Цөөн үсэгтэй байх нь арын эгнээний нөхдөд ядаргаа багатай. Г.Батхүү ажилчдаа “АПУ” бол гэвэл амархан бүтнэ. Харин С.Бямбацогт “Нью прогресс” гэдэг үг бий болгох гэвэл нэлээд зүдрэх байх.