
Монголыг зорин ирсэн жуулчидад 160 долларын сэтгүүл хүчээр шахаж байсан хэрэг шуугиан тарьлаа. Энэ нь манайд төрийн нэрийг барин гадна дотно гэхгүй дээрэмдэх шулах явдал ил цагаандаа гарсаны баталгаа юм. Гайхалтай нь үүнийг дэлгэсэн хүн нь сэтгүүл шахах ажиллагааны буруутан гэж шууд ойлгогдож байгаа Ерөнхий сайд байлаа. Төрийн нэрийг барина гэдэг нь үндсэндээ Ч.Сайханбилэгийн заавраар хийгдсэн ажил гэж хэнд ч ойлгогдоно. “Найрсаг Улаанбаатар” хэмээн сүржигнэж даншиг наадамдаа хэдэн мянган жуулчин ирнэ хэмээн шуугиулж байсан хотын дарга нар ч үүнийг мэдээгүй байна. Гэхдээ өдгөө сэтгүүлээс болоод гадныхан ирэхээ байсан хэмээн хэлэх үгтэй болж. 160 долларын сэтргүүлийн хэрэгт гурван хүн голлох байдлаар холбогдож байгаа нь ЗТЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Мөнхнасан, Стратеги, бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга С.Адъяасүрэн, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын захирал М.Даваажав нар юм. Тэд буруугаа бие биен лүүгээ чихэж сууна. Яамны хоёр залуу дарга нь МАН-ых агаад “намын шугмаар” сайд Н.Төмөрхүүг даган ирж газрын дарга болцгоожээ. Харин нисэх буудлын дарга нь АН-ын угшилтай агаад Д.Дорлигжавын хүрээлэлийнх гэсэн яриа гарчээ. Энэ шуугианы эцэст дарга нараас зүтгэж байж олж авсан албан тушаалыг нь салгаж авах байх. Гэхдээ хэдэн гадаадын хүн шахалтанд орж сэтгүүл худалдан авсаныг хэн ч мэдэхгүй. Тэдэнд мөнгийг нь буцаан олговол энэ асуудлыг бүрэн шийдсэн гэж хэлэх эрхтэй болно шүү…
NUUTS.mn