Нууц мэдээллийн уурхай

Дундговьд хутгатай тарчлаагчийг тусгай хүчнийг дуудаж баривчлуулжээ

Нийтэлсэн: 2015-08-28 07:07:22

 Эхнэр хүүхдээ байнга зодож дарамталдаг эрийг тусгай дуудаж байж баривчлуулсан хэрэг Дундговь аймгийн Сайнцагаан суманд гарчээ. Багш мэргэжилтэй, “Тавантолгой шанх” компанид жолоочоор ажилладаг Ч.С нь 2011 оноос эхнэрээ, харин том охиноо 2008 оноос эхлэн байнга зодож тарчлаасан гэт хэрэг үйлдэж байжээ. 2011 онд эхнэрээ эмнэлэгд хэвттэл нь зодсон бол дараа жил нь гуяанд нь сэрээ зоожээ. Энэ оны цагаан сараар мөн л зодоод битүү хавдар болгосон гэнэ. Зэрлэг этгээд мөн том охиноо байнга зодож иржээ. 5-р ангид сурч байхад нь хутгалах гэж дайран охин гараараа хаан алгандаа зүсүүлж байж. Өнгөрсөн оны намар гуяанд отвертк зоосон гэнэ. Цагаан сараар толгойд нь хутганы үзүүрээр шааж хөлийг нь хөх няц болтол нь өшиглөжээ. Архидан согтуурсан үедээ байнга эхнэр хүүхдээ зодож тарчлаадаг этгээдийг эхнэр нь гэр бүлийн нэр хүндээ бодоод нууж хаацайлж ирж. Нас ахиж байгаа болохоор засрах байх гэж итгэж. Гэсэн ч талаар болсон агаад хэрэг гардаг өдөр “явалддаг цагдаа нараа дуудлаа” хэмээн хананд шахаж толгой түрүүгүй зодож гарчээ. Улам догшрон зүүн гарын тохойн дор нь хутгалахад арайхийн хүүхдүүдээ дагуулаад хөл нүцгэн гарч зугтаж. Хутгатай тарчлаагч тэдний гутлыг цонхоор гаргаж шидээд хаалгаа түгжин хориглолтонд шилжээ. Цагдаа нарыг дайрах гэвэл амиа хорлоно хэмээн мэдэгдэж. Яахаас ч буцахгүй болсон этгээдтэй шөнөжин “хэлэлцээ” хийгээд бүтээгүйд өглөө нь тусгай ангийхны хүчээр хаалга, цонхыг нь хэмх цохин дайран орж баривчилжээ. Тусгайгынхан дайрах үед Ч.С сүрдүүлсэн ёсоороо  зүрх рүүгээ хутгалсан ч амин шарх аваагүй гэнэ. 

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших