Өнөөдөр Монголын бэлгийн цөөхнүүд Бахархалын өдрөө тэмдэглэж байна
Нийтэлсэн: 2015-08-28 05:18:12
Монголын ЛГБТ нь энэ сарын 28-29-нд бэлгийн цөөнхүүд бахархлын өдрөө тэмдэглэж байгааг мэдэгджээ. Барууны орнууд болон Америкд бэлгийн цөөнх өөрсдийн ашиг сонирхолоо хүлээн зөвшөөрүүлэх тал дээр их амжилт олсон. Манайд ийм төрлийн ажил хөтөлбөр удахгүй хэрэгжих бололтой. Гэхдээ олон нийт хүлээн зөвшөөрөх нь маш эргэлзээтэй юм. Хойд хөршид л гэхэд ЛГБТ байгууллагаасаа зохион байгуулсан жагсаал цуглааныг хатуу ширүүн дардаг. Бэлгийн цөөнх болсон иргэдийн эрх ашгийг хүндэтгэх ч тийм харилцааг сурталчилах явдлыг эсэргүүцнэ гэсэн хандлага хүчтэй болоод байна.