Нууц мэдээллийн уурхай

Б.Алтанцаг А.Шоовдороос авсан 20 саяынхаа 5 саяыг нь л гаальчдад “зээлүүлжээ”

Нийтэлсэн: 2015-08-28 03:37:43

 Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн захирал А.Шоовдорын хэрэгт холбогдогсод бүгд цагаадлаа. Захирлаас гадна хахуулийн гэх 20 саяыг өгүүлсэн ерөнхий нягтлан Д.Наранчимэг, хахууль өгсөн гэх хангамжийн менежер Б.Алтанцаг, 5 саяын хахууль авсан гэгдэх Дарханы гаалийн ахлагч байцаагч А.Наранхүү, байцаагч Б.Даваадорж, Д.Одонтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Ийнхүү энэ хэргийг мөрдсөн байцаагч ажилласан прокурор нарын ажил АТГ-ынх шиг үр дүнгүй болон хоцорч. Ган хавтангаа авахад зориуж 20 сая төгрөг гаргасан ч яг байцаагч нарын гар дээр 5 сая ирсэн байдаг нь гайхалтай. Зам зуураа 15 сая төгрөг нь алга болж. Дунд нь ажилласан Б.Алтанцаг нь ган хавтангаа авах тал дээр боломж байна уу гэхэд гаалийн байцаагч Б.Даваадорж 20 сая байвал болно гэжээ. Үүнийг удирдлагадаа дамжуулахад тэр дор нь л зарцуул гээд хэлсэн мөнгийг нь гаргаад өгч. Тэртэй тэргүй ган хавтан нь үйлдвэрийн хашаанд хэвтэж байсан  тул шууд  аваад угсарч гарч. Энэ зуур гаалийн байцаагч нарт мөнгө нь ирсэнгүй. Б.Даваадорж Наранхүү, Одонтуяа хоёртоо “Хөтөлийнхэн баярлуулна гэсэн” гээд ам алдчихсан тул баларчээ. Одонтуяа нь нөгөө мөнгөө яасан хэмээн хэдэнтээ нэхэж. Ингэж удтал явсаны дараа Б.Даваадорж нь баярлуулах учиртай Б.Алтанцагтайгаа таарч мөнгөө нэхжээ. Орой нь гаалийн байцаагчийн хамаатан Баярсайханы дансанд 5 сая төгрөг шилжин орж ирсэн гэнэ. Байцаагч тэр мөнгөнөөс  1 сая 350 мянган төгрөгийг нь нөгөө ажлын мөнгө хэмээн ахлахдаа оруулж өгч. Одонтуяад мөн тэр хэмжээний мөнгийг Хөтөлийнхөн баярлалаа гэж байна гээд өгчээ. Өөрөө 2,3 саяыг нь авчээ. Гаалийн татвард 100 сая төгрөг төлж байж авах ган хавтанийг нь 20 саяар зохицуулж өгсөн тул А.Шоовдор Наранчимэг нар хэнд хэдийг өгсөн хэмээн асуугаагүй аж. Үйлдвэрийн хашаанд байсан хавтанг шууд л өгүүлсэн тул Б.Алтанцаг 20 сая төгрөгөө дансандаа хадгалж өөр зүйлд зарцуулж байжээ. Энэ зуур Англид эмчилгээнд яваад ирсэн гэнэ. Ирсэн хойноо гаалийн байцаагчтай таарч тэрээр мөнгөө нэхсэнд байгаа нь энэ гээд 5 саяыг л өгчээ. Дараа нь бүгд зээлүүлсэн болж хувирсан. Гаалийн байцаагч нь эмчилгээнд явах гээд Б.Алтанцагаас 5 саяыг зээлсэн бол ахлах байцаагч Наранхүү нь компьютер авах гээд Б.Даваадоржоос 1,3 саяыг бас л зээлсэн гэж мэдүүлжээ. Харин Б.Алтанцаг нь мөрдөн байцаалтанд “мөнгө орж ирэнгүүт Даваадоржид мөнгөө авах уу гэсэнд  түр хүлээ гэсэн, энэ зуур би Англи яваад ирсэн, дараа нь Хөтөлд Даваадоржтой тааралдахад нөгөө мөнгөө гэж нэхсэн, хамаатных нь данс руу 5 саяыг шилжүүлсэн, би захиралд 20 саяыг хээл хахуульд нэхэж байна гэдгээр ойлгуулсан, тэр утгаар Наранчимэгд хэлж шилжүүлгээр гаргаж өгсөн, гэхдээ би бусдад хээл хахууль өгөх асуудлыг мэддэг хүн биш, удирдлага л зөвшөөрөөд 1,2-р гарын үсэг зураад 20 саяыг өгсөн шүү дээ” гэж мэдүүлжээ.

 

 

NUUTS.mn

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших