Нууц мэдээллийн уурхай

“Алтаргана” наадамын зохион байгуулагч буриад эр 332 шил архи тээвэрлэж яваад баригджээ

Нийтэлсэн: 2015-08-26 08:09:23

 Буриад ястны “Алтаргана” гэдэг наадам Орос, Хятад, Монголд ээлжилэн зохион байгуулагддаг. Энэ наадамд Монголын талаас МоАХ-ын партизан С.Билэгсайхан нарын буриад ястнууд идэвхийлэн оролцдог. Тэгвэл орос талаасаа бараг л нэгдүгээр хүн болох Цэдашиевын Зорикто гэдэг буриад эр 332 шил архи хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа гэнэ. Түүнтэй хамт Алтангэрэл гэдэг монгол залуу давхар холбогджээ. Тэд “старекс” машинд архиа ачиж яваад Сэлэнгэ аймгийн төвд саатуулагджээ. Машиныг шалгахад ямар нэгэн бичиг баримтгүй Путинка, Талка, Белая берёза, Парламент, Finskaya iсe, Беленькая, Выбор архи, Зелёная марка зэрэг 8 нэрийн цагаан архи,  Мускат вино, Династин коньяк зэрэг 332 шил согтууруулах ундаа гарч иржээ. Буриад эр Алтанбулагаас худалдаж авсан, Алтаргана наадамын зохион байгуулагч тул танил тал, хамаатан садан ихтэй тэдэндээ бэлэг болгож өгөх гэсэн юм гэж тайлбарлажээ. Алтаргана наадамын зохион байгуулагч  атлаа монгол хэлэнд муу  тул тул цагдаа нар юу яриад байгааг ойлгоогүй, сандрахдаа л Оросоос оруулж ирсэн гээд хэлчихсэн гэнэ. Шалгах үед эсэргүүцэл үзүүлээгүй ч цагдаагийн хэлтэс явах үед машинтайгаа хойно хоцорч үлдээд байсан тул араасаа туулгаж байж иржээ. Шүүх хуралдаан буриад нарын талд гарч цагааджээ. Гэсэн ч Монголын хил дотроос олон тоогоор архи худалдаж авсан гэх нь үнэмшилгүй аж. Хилээр нэг хүн нэг шил л архи оруулах журамтай тул 332 шил архийг нэг дороос худалдаж авах нь боломжгүй зүйл гэнэ.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших