Нууц мэдээллийн уурхай

Багануурт 3 эмэгтэй нийлэн нөхрүүдтэй нь унтсан хүүхнийг зодож тарчлаасан хэрэг гарчээ

Нийтэлсэн: 2015-08-26 06:58:26

 Гурван найз эмэгтэй нийлэн архи уусан үедээ нөхрүүдтэй нь унтсан гэх Д.Б гэдэг хүүхнийг нийлэн зодож өмнөө сөхрүүлж толгойд нь дотуур өмдийг нь угласан хэрэг Багануур дүүргийн 4-р хороо, Жаргалантын 17-р гудамжны … тоотод гарчээ. Энэ хэргийг 29 настай Т.А, 36 настай Г.О, 30 настай С.Т нар үйлдэж. Нөхрүүдийг нь уруу татсан гэх Д.Б нь Т.А-гийн нөхөр, С.Т-гийн хамтран амьдрагчтай унтсан болох нь гурван эмэгтэйн “мөрдөлтөөр” яг таг тогтоогдсон ажг.  Эр нөхрөө бусдад алдах шахсан хүүхнүүд уусан үедээ хариугаа авахаар шийдэн шөнө дөлөөр хашааг нь даван оржээ. Шүүгдэгч нарын мэдүүлснээр хохирогч өөрөө эхэлж өдсөн гэнэ. Өвдөг сөгдөн хоолойдоо хутга тулгуулсан тэрээр хэний нөхөртэй хэзээ хаана яаж унтсанаа тоочиж. “А-гийн нөхөртэй эхлээд айлд дараа нь ажил дээр нь бас зочид буудалд, машинд нь унтсан, эхний удаад таалагдаагүй дараагий удаад харин таалагдсан, та нар өөртөө арчаатай байхад яадаг юм, эмээ дотоож  өмсөөд нүүрстэй хутгалдаж явдаг та нарыг нөхөр чинь тоохгүй байх нь мэдээж ч дээ” гэж тавласан гэнэ. Энэ үгэнд уурссан гурван хүүхэн тал талаас нь зэрэг дайрчээ. С.Т нь утсан дээрээ бичлэг хийн харин нөгөө хоёр нь хашрааж гарчээ. Хохирогч нүцгэн биеэн дээрээ куртик өмссөн байсанд “одоо хэний нөхөртэй унтах гээд бэлэн хүлээж байна вэ” гээд нүүр амгүй цохиж эхэлж. Хүүхдүүд нь сэрж том охин гарч гүйх гэхэд Т.А барьж аваад ор луу шидсэн гэнэ. “Уйлаад байвал ээжийг чинь ална шүү” гэсэнд хөөрхий хүүхдүүд нам болж. Тэд хохирогчын үснээс нь зулгаагаад үүд хойморын хооронд чирж. Бага хүүхдээ доороо хийсэн байхад дээрээс нь нь дэвсэлж гарч.  Хутга тулгаад сөхрүүлж суулгаж байгаад нөхрүүдтэй нь хаана яаж унтсан тухайг нь яриулж. Дараа нь уучлал гүйлган өмнөө мөргүүлсэн агаад тэр бүхнийг гар утсандаа бичиж байжээ. Т.А нь утасныхаа спикер дээр тавьж байгаад хохирогчоор нөхөр лүүгээ залгуулжээ. Хоолойдоо хутга тулгуулсан хүүхэн нууц амрагдаа “одоо хоюулаа унтая, би чамайгаа хүсэж байна” гэж арайхийн хэлж. Азаар цаадах нь ажилтай байна гээд утсаа тасалжээ. Хохирогч “бенц” дотуур өмдтэй байсанд “яасан их ац өмсдөг янхан бэ, биднийг эмээ гага өмсдөг гэлүү чи” гээд тайлуулан толгойд нь угласан гэнэ. Улмаар бүр догшрон гэрийх нь тавилгыг гал шидэлж хүүхдүүдийнх нь хувцасыг угаалтуур луу хийжээ. Энэ мэтээр шөнийн 02-06 цаг хүртэл зодож тарчлаажээ. Явахаасаа өмнө бичлэгээ тойруулан үзэж инээд ханиад болцгоосон гэнэ. Шүүх нөхөртэй нь унтсан хүүхнийг зэрлэгээр хашраасан гурван эмэгтэйд 3 жилийн тэнсэн өгчээ. Ийнхүү Монголын нийгэм дээр дооргүй ууж идэх унтаж хэвтэхийн бузарт автагдаж уруудан доройтож байна.

 

 

NUUTS.mn

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших