Нууц мэдээллийн уурхай

Залагдаж очсон “хунтайж” П.Давааням Завхан аймгийн хүндэт иргэн болжээ

Нийтэлсэн: 2015-08-26 00:00:36

 Чингис хааны Дэлхийн академийн ерөнхийлөгч, Алтан ургийн хунтайж, Өүлэн эмээгийн зээ хүү, Зүчи ахын дүү П.Давааням нь энэ олон цол гуншин дээрээ “Завхан аймгийн хүндэт иргэн” гэсэн алдрыг нэмжээ. Хунтайжтан саяхан аймгийн Засаг дарга, ИТХ болон “ард түмний хүсэлтээр” Чингис хааны дээд язгуурын тайлга тахилгаа үйлдэхээр очжээ. Түүнийг аймгийн удирдлага хааны зэрэгт хүндэтгэн угтаж хүлээн авч гэнэ. Засаг дарга Ж.Жамъяантив нь энгэрт нь аймгийнхаа хүндэт иргэний медалийг бахархалтайгаар зүүж өгч. Үүний өмнө хунтайжтан зүүн хязгаарын Дорнод аймагт тахилгаа үйлдсэн. Нийт 1000 гаруй хүн оролцсон агаад тус бүр нь 20 мянган төгрөгийг хунтайжид төлжээ. Сүүлийн үед Өүлэн эмээгийн зээ хүү түүнтэй Чингис хааны өвийг булаацалдах  хүмүүс олшроод байгаа. Үүнд бухимдсан тэрээр өөрийг нь Их хааны хууль ёсны залгамжлагч гэдгийг хүлээн зөвшөөрөхийг төр засагт шаардаад ирэх сарын 23 хүртэл бодох хугацаа өгсөн. Эс зөвшөөрбөөс түүхэн хариуцлага тооцно гэсэн. Харин орон нутгийн удирдлага “тэнгэрийн цээрлэлээс” айжээ. Хунтайжтаныг залаад шагнаад түүнийг Алтан ургийнх гэдгийг нь бараг л хүлээн зөвшөөрлөө. Их хааны дээд язгуурын тайлга тахилгад төсвийн хөрөнгөнөөс зарцуулж байгаа эсэх нь сонин. Хэрвээ тахилга тайлгийн ачаар тэнгэр ивээл хайраа хайрлаж мичин жилийн мэнд давна гэвэл өгсөн ч яахав гэсэн дарга нар байгаа гэнэ. Харин философич Молор-Эрдэнэ нар нь “Мөрөөдлийн багийн” нөхдүүд аймгийн дарга нарын урилгаар лекц уншаад тахилга хийгээд явж байгааг сонсоод “боож үхэх” байх даа. 

 
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших