АН-ыг сонгоод аргаа барсан хүний өчил…
Одоогийн засаг барьж байгаа намыг сонгосондоо олон хүн амаа барьж тархиа шааж явна. Тэд АН-д үнэхээр гомдож. Явуулж байгаа бодлого, авч байгаа арга хэмжээ, дарга сайд хийж яваа нөхдийн царайг хараад үнэхээр гомджээ. Зарим хэсэг нь АН чамайг хүн шиг амьдруулна хэмээн сурталчилж байж сонголт хийлгүүлсэн жүжигчин Амараад хүртэл гомдож явдаг гэнэ.