Нууц мэдээллийн уурхай

“Ах нараа дуудлагаар очиж үйлчилнэ шүү” гэсэн зарыг аль их сургуулийн оюутнууд тараасан бэ…

Нийтэлсэн: 2015-08-25 02:17:00

 Эмэгтэйчүүд төрөлх араншингаараа бие биенээсээ маш хатуугаар өш авдаг. Сүүлийн үед арга хэлбэр нь ч улам нарийсаж бас харгис хэрцгий болжээ. Хэрэг үйлдэх үедээ “Энх-Орчлон” гадаад хэлний дээд сургуулийн солонгос хэлний төгсөх ангид сурч байсан эмэгтэй оюутнууд нэгнийгээ хуулийн хэллэгээр олон нийтийн өмнө доромжилон гутаах гэмт хэрэг үйлджээ. Солонгос хэлний ангийн оюутан Б.Б нь ангийн бүсгүй Г.М-ийн 997…..дугаартай утсыг тавиад “ах нараасаа санхүү авъя гомдоохгүй шүү залга”, “эмэгтэй оюутан санхүү авъя, гэрээр очино”, “Ах нараа дуудлагаар гэрт нь очиж үйлчилнэ шүү уйдаахгүй шүү”, “мөнгөний хэрэг гараад байна, хямдхан шүү” гэсэн зарыг үнэгүй мэдээлэл оруулдаг нэгэн зарын сайтад тавиад “баллаж тавьжээ”. Түүнтэй хамт ангийнх нь М гэдэг эмэгтэй оюутан хамт явсан гэнэ.  Хохирогч нь 2014 оны намар “Энх-Орчлон” гадаад хэлний дээд сургуулийн солонгос хэлний ангид шилжин иржээ. Шинэ оюутан хувцас зардаг байсан агаад Б.Б-гийн түүнээс худалдаж авсан куртик нь нэг сар ч бололгүй урагдлаа хэмээн хоёр бүсгүй “гичий янхандаа” тулж хэрэлджээ. Дараа нь хохирогчийг бузар булайг чинь дэлгээд өгнө хэмээн сүрдүүлж. Ингээд Б.Б нь өнөөх М гэдэг найзтайгаа нийлэн хэрхэн чадах вэ хэмээн ярьж байгаад утасны дугаарыг нь оруулаад “ах нарт үйлчилгээ үзүүлэх” маягийн зарыг цахимаар цацая гэж шийдэж. Энэ үед шалгалтаа өгсөн хохирогч ангийн эгч нартайгаа шар айраг уугаад сууж байж. Гэнэт л баахан залуус залгаад “зарын дагуу ярьж байна, гэрт ирж үйлчилэх үү” гээд хачин зүйлс асуугаад дооглоод эхэлжээ. Үйлчилгээ авъя гэсэн мессэж хүртэл ирж. Учрыг нь олтол  нэгэн зарын сайтад өөрийнх нь утсыг тавиад “Ах нараа дуудлагаар гэрт нь очиж үйлчилнэ шүү уйдаахгүй шүү” гэсэн баахан зар оруулчихсан байжээ. Ингээд дотроо Б.Б-г сэжиглэж байсан тэрээр шууд цагдаад хандаж. Сургуулийн удирдлагадаа ч мэдэгдэж. Б.Б нь хохирогчийг ингэж чадлаа гэсэн мессэжийг М руу бичсэн байсныг тэрээр багш нартаа үзүүлчихжээ. Гэхдээ ангийн хоёр оюутан бүсгүй муудалцахад хохирогчийн зан араншингаас их юм болсон гэнэ. Ангийг шинэ хуучин гэж хуваадаг, хичээл их тасалдаг, багшийн өөдөөс тайлбар тавьдаг гэж багш нь мэдүүлж. Хэрэг явдал хонхны баярын өмнө болсон гэнэ. Хохирогч гэм хорын хохиролд хоёр сая төгрөг нэхсэнийг Б.Б өгөөгүй тул шүүх 3,8 сая төгрөгөөр торгожээ. Энэ хэргийн улмаас хохирогч зургаан жил барьсан дугаараа хэрэглэж чадахаа больсон гэнэ.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших