Нууц мэдээллийн уурхай

А.Шоовдортой зөвшөөрөлгүй хүмүүс уулзуулсан тахарууд хэн бэ …

Нийтэлсэн: 2015-08-25 00:37:27

 Экс сайд Х.Тэмүүжингийн “төрүүлсэн” хүүхдийн нэг нь Тахарын алба юм. Шүүхийн жижүүрүүдийг халахаас ажлаа эхэлсэн энэ алба ажиллах хүчин, мэргэжил, санхүүгийн хувьд бүрэн төлөвшөөгүй л байна. Ийм учраас ажилтнууд ноцто алдаа гаргах нь олонтоо гэнэ. Саяхан Сэлэнгэд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн захирал асан А.Шоовдор нарын шүүх хурал болж экс захирал цагаадсан. Тэгвэл өмнөх шүүх хурлын үеэр шүүгчээс зөвшөөрөлгүй аваагүй нэлээд олон хүмүүс шүүгдэгчтэй бүр тодруулбал захирал асантай уулзсан уулзуулсан хэрэг гарчээ. Энэ хэрэгт 9-р тойргийн Тахарын албаны дэд бөгөөд шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцлийг бүрдүүлэх тасгийн дарга Б.Б холбогдож хариуцлага хүлээжээ. Гэсэн ч тэрээр шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ. Шүүгдэгчтэй шүүхээс зөвшөөрөл аваагүй хүмүүсийг уулзуулсан хэрэг бас л дотроосоо мэдээлж дарга нарын зөрчлөөс болж илэрсэн гэнэ. А.Шоовдор нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд тахарын алба анхнаасаа дүрэм журмаа мөрдөөгүй аж. Үүнд ганцхан тасгийн дарга буруугүй гэнэ. Журам ёсоор шүүх хуралдааны өмнөх өдөр хурлын хмагаалалт, зохицуулатын төлөвлөгөө хийгдэж үүрэг тавигдсан байх ёстой аж. Мөн шүүх бүсийн хамгаалалтын  зураглал хийгдсэн байдаг гэнэ. Үүнийг албаны дарга мөрдөж ажиллаагүй хэмээн тасгийн дарга мэдүүлж. Ийнхүү төрийн өмчит компаний захирлын төсвийн хөрөнгө завшсан, гаалийн байцаагч нарт хээл хахууль өгсөн гэх ноцтой хэргийн шүүх хурлын хамгаалалт тун замбараагүй болжээ. Давж заалдах шатны хуралдааны дараа шүүгдэгч нарыг хуяглан Сэлэнгэ аймгийн цагдан хорих байранд хүргэж ёстой байжээ. Энэ үеэр шүүхээс зөвшөөрөл аваагүй  Б.Пүрэвдорж, А.Оюунчимэг, Д.Саранчимэг, Д.Эрдэнэчимэг, Д.Уранчимэг, Д.Ганзориг, Ц.Ууганжаргал, Б.Долгорсүрэн, Л.Насанбуян, Ж.Дутуу нарын 11 хүн шүүгдэгч нартай уулзжээ.  Давж заалдах шатны хурлын дараа шүүгдэгч нарын хэрэг Дээд шүүхээр хэлэлцэгдэх байсан. Зөвшөөрөлгүй уулзсан хүмүүс чухам юу юу ярьсан тохирсон нь хардлага төрүүлж байна. Ийм олон хүнийг уулзуулсан гэхээр бараг л хонь хурга нийлж байгаа мэт юм болсон биз. Туслах тахар Э.Б-гийн мэдүүлснээр тасгийн дарга нь зөвшөөрөлгүй уулзаж байсан хүмүүсийн заримтай нь гар барин мэндэлж байсан гэнэ. Тахарын алба шүүгдэгч нартай зөвшөөрөлгүй хүмүүс олноор нь уулзуулсан нь бөөн шуугиан дэгдээжээ. 9-р тойргийн тахарын албаны дарга нь энэ хэрэгт тасгийн даргаа буруутгасан бол анхнаасаа хамгаалалт журмын дагуу тавигдаагүйд өөрөө ч бас буруутай хэмээн шийтгэл хүлээсэн Б.Б эсэргүүцжээ. Давж шаалдах шатны хуралдааны дараа болсон хяналтын шатны шүүх А.Шоовдор нарын хэргийг хянаад анхан шатны шүүх рүү нь буцаасан. Харин анхан шатны шүүх Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн экс захирлыг цагаатгасан шийдвэр гаргасан гэнэ.

 
 
NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших