Нууц мэдээллийн уурхай

“Соёмбо”-д гаргасан нийтлэл чинь ЗХЖШ-ыг “шүүмжилсэн” байна гээд халжээ

Нийтэлсэн: 2015-08-25 00:33:41

 Төмөр замын вант улс гэдэг шиг ЗХЖШ гэгч “вант улс” бий болсон бололтой. Засгийн газрын тохируулагч агентлагийн статустай ажилладаг тус газар нэлээд хааллтай хяналттай гэгддэг. Гэсэн ч зарим нэг ажилтан нь гэрэл гэгээ оруулах гэж үзээд түүнээсээ болж хохирчээ. ЗХЖШ-ын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Соёл хүмүүжил, сэтгэлзүй, хүний нөөцийн хяналтын байцаагч дэд хурандаа Д.Э нь Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр лүү” гэх уриалгыг дэмжиж салбарын “Соёмбо” сонинд асууда дэвшүүлсэн өгүүлэл нийтлүүлсэнээс энэ хэрэг эхэлжээ. Уг өгүүллийг ЗХЖШ-ын удирдлага өөрсдийг нь шүүмжиллээ хэмээн тун эмзэглэн хүлээн авч. Ялангуяа тухайн үеийн дарга дэслэгч генерал Ц.Бямбажавын эхнэрийн хамаатан болох Хяналт шалгалт үнэлгээний газрын орлогч, албаны дарга хурандаа Г.Б-д тун ч таалагдаагүй хэмээн дэд хурандаа баталсан гэнэ. Ингээд Цэргийн госпиталийн мэдрэлийн тасагт 10 хоног хэвтсэн\ухаан санаа хэвийн бус гэж үзжээ\, мөн үйл ажиллагаа, мэргэжлийн түвшингийн гэрээний биелэлтэнд “D” үнэлгээ авсан хэмээн 27 жил ажилласан дэд  хурандааг цэргийн албанаас бэлтгэлээр халжээ. Гол шалтгаан нь өнөөх гайтай нийтлэл болон албаны дарга хурандааг төсвийн хөрөнгө завшсан байж магадгүй асуудлаар хуулийн байгууллагад хандсанд нь  хонзогносон гэнэ. Энэ явдалд дэд хурандаа “ЗХЖШ-д нас нь хэтэрсэн атлаа албаа хааж байгаа зөндөө хүн байсаар атал, шалгалтын актаа алдаатай бичих явдал байцаагч нарын дотор оршсоор байтал бүр компьютер ч мэдэхгүй хүн хүртэл байж байхад” ганцхан намайг ялгаварлаж халлаа хэмээн эсэрүүцжээ. Тэр дороо ЗХЖШ-ын даргад гомдол гаргаж. Гэтэл уг асуудлыг шалгахаар томилогдмон комиис нь ердөө л “миний улыг шагайх” ажил хийсэн гэж дэд хурандаа гомдоллож байна. Хэрвээ дэд хурандаа өнөөх нийтлэлийг бичээгүй бол халагдахгүй байсан бололтой. Уг нь яг нэр зааж шүүмжилсэн хүнгүй байдаг л нийтлэл гэнэ. Энэ тухай бригадын генерал Г.Энхбаатар “хурандаа Б нь Д.Э-д “F” үнэлгээ өглөө гэсэн, зөвлөлийн гишүүд ярилцаад олонхын саналаар “D” өгөх нь зүйтэй, түүнээс ч дээш сайн үнэлгээ өгөх ёстой гэдэгт санал нийлсэн… би тэр хуралдаан дээр та хоёр учраа ол, хувийн харилцаанаас болж албандаа ийм дүгнэлт өгч болохгүй гэж хэлж байсан, дэд хурандаа ажилдаа зүтгэлтэй шударга ч харилцааны тал дээр Б хурандаатай зохицдоггүй…яагаад гэвэл “Соёмбо” сонинд нэр заагаагүй боловч ерөнхийдөө ЗХЖШ руу чиглэсэн шүүмж нийтлэл гарсаныг Б өөрийг нь бичлээ хэмээн хүлээж авсан, үүнээс болоод ажлыг нь дүгнэхдээ нэг талыг барьсан гэж бодож байна” гэжээ. Нийтлэлээс болж дэд хурандаа хурандаа хоёрын харилцаа бүр муудсаныг бусад нь ч батлан “ яагаад ингэж үнэлсэн гэхээр тэр хоёрын хооронд таарамжгүй харилцаа байсан шүүмж нийтлэл гарсанаас хойш бүр ч муудсан” гэжээ. 

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших