Нууц мэдээллийн уурхай

“Хөвсгөл-Эрчим хүч” компаний удирдлага ТУЗ-ийн хурал дээрээ зодолджээ

Нийтэлсэн: 2015-08-24 08:01:06

 Монголын компаниудад компаний соёл гэдэг зүйл нэвтрэх болоогүй байна. Удирдлагын түвшинд гарсан маргаан зөрчлийг согтуудаа бас нударгаар шийддэг хуучны шалгарсан арга одоо ч гэсэн хэрэглэгдсээр байна. Энэ жил хотыхны хөлд дарагдсан Хөвсгөл аймгийн “Хөвсгөл-Эрчим хүч” компаний гүйцэтгэх захирал ерөнхий инженер хоёр нь ТУЗ-ийнхөө өргөтгөсөн хурал дээр зодолдож шүүх цагдаадаа тулсан гэнэ. Ерөнхий инженер Ц.Нямдорж   гүйцэтгэх захирал М.Пүрэвсүрэн хоёр таагүй харьцаатай байсан агаад тэр нь өнөөх ТУЗ-ийн хурал дээр сэдэрчээ. Ерөнхий инженерийг согтуу байсан хэмээн захирлын талынхан баталдаг. Харин инженер намайг согтуугаар танхайрсан гэх хэргийг аймгийн цагдаа шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан хэмээжээ. Тэгээд ч ТУЗ-ийн хурал ажлын бус цагаар бүр ажилчдын өрөөнд болсон биз дээ гэж. Захирлын  баталж байгаагаар тэр өдөр ТУЗ нь компаний ажилчдыг оролцуулан өргөтгөсөн хурал хийжээ. Үүнд ерөнхий инженер заавал оролцох учиртай байж. Гэтэл ерөнхий инженер орж ирээд хурлыг бужигнуулаад хаясан гэнэ. Гүйцэтгэх захирлаа “алуурчин, ногоон цагаан” хэмээн дуудаж хоёр ч удаа заамдаж боожээ. Мөн захирлын талых бололтой нярав Өлзийдүүрэн, хүний нөөцийн мэргэжилтэн Нэргүй нарыг цохиж нүдсэн гэнэ. Ингээд бөөн бужигнаан болон хурал тасалдаж ТУЗ-ийн гишүүд айн дутааж оджээ. Гэхдээ ерөнхий инженер ингэж даналзсаныхаа хариуг хүртэж долоо хоногийн дараа ажлаасаа халагджээ. Гэсэн ч захиралтайгаа заргалдсаар яваа гэнэ. "Хөвсгөл эрчим хүч" нь олон нийтийн өмчит компани агаад аймгийн 16 сум, суурин газрын 10959 айл өрх, 148 төсвийн байгууллага, 680 аж ахуйн нэгж байгууллагын нийт 11787 хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа аж. Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүдийг аймгийн ИТХ томилдог.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших