БХЯ-ны түшмэл хар тамхины хэрэгт холбогджээ
Нийтэлсэн: 2015-08-24 06:52:42
Хар тамхины хэрэгт төрийн ажилтнууд холбогдож байхад өсвөр насынхан ч аргагүй биз. Төрийн албан хаагч хар тамхины хор хөнөөлийн тухай мэддэггүй гэж баймааргүй юм. БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт мэргэжилтнээр ажилладаг Ц.Б, “Кофе маниа” кофе шопын бармэн Ц.Т нар нь сэтгэцэнд нөлөөлөх каннабисын төрлийн бодис “сонирхож сонирхуулж” байгаад үйлдэл дээрээ баригджээ. БХЯ-ны түшмэл залуу нь Чандаа гэдэг эгчээсээ уг бодисыг аваад бармэн залууд үзүүлж байж. Бармэн нь зүгээр л сонирхож үзсэн гэж мэдүүлж. Эхэндээ уг “шавар” гэх бодисыг яамны мэргэжилтнээс 100 мянган төгрөгөөр худалдаж авсан гэсэн ч сүүлдээ сонирхож байсан хэмээн өмнөх мэдүүлгээсээ няцжээ.