Нууц мэдээллийн уурхай

АТГ-ын комиссар “Эрдэнэт”, “Дөлгөөн говийн бүрд”-ийн оюу чулууны гэрээнд оролцсон уу…

Нийтэлсэн: 2015-08-24 04:05:11

  Улстөрчид АТГ-ын тухай саар мэдээллийг олон нийтэд түгээдэг. Тэгвэл дотроо энэ байгууллага нь дотоод хяналт шалгалт сайтай гэнэ. АТГ-ын зорилго үйл ажиллагааны чиглэлд харшилах үйлдэл гаргасан ажилтнуудаа шууд халдаг аж. Тус газрын Гүйцэтгэх албаны комиссар Б.М-ыг байгууллагын нэр хүндэд харшлах бизнесийн ашиг сонирхолын арга хэмжээнд оролцсон хэмээн халсан ч ажилтан хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Түүнийг эсрэг ажиллагаа нь АТГ-ын Аюулгүй байдал, нууцын албанд “АТГ-ын Орхон аймгийг хариуцсан гэх ажилтан хятад иргэдтэй хамт ирж Эрдэнэт үйлдвэрийн талбайгаас оюу чулуу их хэмжээгээр худалдан гэрээг “Дөлгөөн бүрдийн говь” компаний нэрээр хийгээд яваад байна” гэх нэргүй мэдээлэл Эрдэнэт хотоос ирсэнээр эхэлжээ. Ингээд Аюулгүй байдал, нууцын алба нь комиссарыг дуудаж. Яриа анхнаасаа л “яах гэж Эрдэнэт явсан, хэнтэй явсан” гэх хөтөлсөн тулгасан шинжтэй болонгуут ирсэн гомдолтой танилцаж байж хариулна гээд гараад явжээ. Үүний дараахан удирдлагаас нь шахалт ирж Орхон аймаг явсан асуудлаар нь дотоод шалгалт хийгджээ. Шалгалтаар Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга А.Цэрэнсодном тайлбар өгч. Тэрээр “гэрээ байгуулагдсаны дараа үйлдвэрийн хуулийн хэлтэсд бүртгүүлж албажуулахаар Түвшинжаргал Эрдэнэтд ирсэн, нэг найзтайгаа миний өрөөнд уулзсан, Түвшинжарагл түүнийг Б…. гэл үү М…… гэл үү дуудаж байсан…би түүнтэй юм яриагүй нэрийг нь тогтоогоогүй” гэжээ. Гэрээ баталгаажуулах уулзалт А.Цэрэнсодном даргын өрөөнд өдрийн 1 цагийн үед болсон агаад комиссар оролцсон бүр гэрээг барьж явсан гэдгийг Аюулгүйн албаныхан тогтоосон гэнэ. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийн дотоод гадаад камерийн бичлэгийг шалгахад комиссар бусад хүмүүстэй гарч ирээд машины дэргэд хүлээж байсан хятад иргэдтэй уулзаж байгаа бичлэг харагджээ. Бас нэг ноцтой зүйл нь “Дөлгөөн говийн бүрд” нь 100 хувь БНХАУ-ын иргэдийн хөрөнгө оруулалттай компани гэнэ. Тус компаний Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан гэрээ нь 5|003 дугаартай үйлдвэрийн талбайгаас оюу чулуу их хэмжээгээр худалдан авах тухай байжээ. Комиссар тэр оройгоо Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргатай оройн хоол идсэн байж. Энэ мэтээр Орхон аймаг 3 хоног явсан агаад тэр тухайд нь нэргүй мэдээлэл АТГ-д шуурхай иржээ. Дотоод хяналтаар комиссарыг гадаадын хөрөнгө оруулалттай компаний бизнесийн арга хэмжээнд оролцож АТГ-ын ажилтны ёс зүйг зөрчсөн хэмээн дүгнэж. Мөн камерын бичлэгт гардаг машиныг шагналд авсан байх гэсэн яриа ч дэгдэж. Хэрвээ АТГ-ын Орхон аймгийн хариуцсан ажилтан Эрдэнэт хотод  ажлаар очсон бол дарга нартай уулзах ёстой гэнэ. Гэтэл үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн нь “надтай АТГ-ын хүн огт уулзаагүй” хэмээн баталсан аж.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших