Нууц мэдээллийн уурхай

ГХГЗЗГ-ын дарга А.Хүрэлшагай НӨХГ-ын даргыг шагналд тодорхойлсон ажилтнаа халжээ

Нийтэлсэн: 2015-08-24 01:19:56

 Төрийн алба хэрхэн ялзарч доройтсон болохыг илчлэх баримт өдөр бүр гарч ирдэг болсон. БХБЯ-ны харьяа Газрын харилцаа, геодези, зурaг зүйн газрын дарга А.Хүрэлшагай нь төрийн сүлдны өмнө “чи хэтэрхий шударга ажиллалаа, зарим зүйл дээр зүгээр л нүдээ аниад өнгөрөх ёстой байхгүй юу” гэж хэлээд халсан гэнэ. Манай хамгийн “но”-гүй гэж яригддаг сайдын удирддаг яаманд ийм хэрэг гарч байна. Үйл явдлыг сөхвөл агентлагийн дарга нь Захиргаа хяналт шинжилгээний хэлтсийн дарга асан Д.Н-ыг А.Хүрэлшагай халах гэж эртнээс хадалжээ. Өнгөрсөн онд Индонзи явахдаа дэд дарга Ж.Даваабаатартаа ирэхэд доорхи гурван нөхцлийн нэгийг сонгуулсан бай гэж үүрэгдээд   гурван янзын бланкласан тушаалын төсөл дээр гарын үсэг зурж үлдээсэн байсан гэнэ. Агентлагийн  даргын гурван нөхцөл гэдэг нь тушаал буурч гадаад харилцааны мэргэжилтэн болох, өөрийн хүсэлтээр өргөдлөө бичиж чөлөөлөгдөх, ажлаас халах гэсэн гэсэн тушаалын төсөл байжээ. Захиргаа хяналт шинжилгээний хэлтсийн дарга асан алийг нь зөвшөөрсөнгүй гэнэ. Харин яагаад намайг ажлаас халж байгаа юм бэ гэж асуухад А.Хүрэлшагай  зарим асуудалд нүдээ аниад өнгөрөөх тухай “алдарт ишлэлээ” хэлжээ. Ийм л хүн өдөр бүр хурцдаж байгаа газрын асуудал хариуцсан том агентлаг удирдаад явж байх юм.  Тус агентлагийн удирдлага олон хүмүүсийг ажлаа өг гэж дарамталсан агаад  ихэнх  нь халширч сайн дураараа өргөдлөө бичиж эсвэл тэтгэвэртээ гарчээ.  Энэ агентлаг эх толгойгүй яаж бужигнасныг Захиргаа санхүүгийн албаны дарга дөрвөн удаа, Орон зайн мэдээллийн дэд бүтцийн албаны дарга хоёр  удаа, Захиргаа хяналт шинжилгээний хэлтсийн дарга бүр найман  удаа, Суурь судалгаа мониторингийн хэлтсийн дарга  дөрвөн удаа, Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга гурван удаа,  Геодези зураг зүйн хэлтсийн дарга дөрөв, Геоматикийн хэлтсийн дарга гурван удаа тус тус өөрчлөгдөж солигдсоноос харж болно.  Нийтдээ найман дарга солигдсон  Захиргаа хяналт шинжилгээний хэлтсийг хамгийн удаан удирдсан нь нөгөө “зарим зүйлд нүдээ анидаггүй” залуу байжээ. Түүн лүү А.Хүрэлшагай дарга нь утасдаад агентлагийн тамга чамд байгаа, би гадагшаа явах гэж байгаа учир тамгаа авчирч өг гэж тушааж. Яах гэж байгааг нь гадарласан экс дарга агентлагийн тамга тэмдгийг ном журмаар нь хүлээж авсан буцааж авах гэж байгаа бол ажилтнуудын өмнө хэлэх үгээ хэлээд нэр төртэйгөөр буцааж өгье гэсэнд  А.Хүрэлшагай уурсан “яг одоо тамга авчирч өгөхгүй бол чам руу хүмүүс явуулна, арга хэмжээ авна”  гэж сүрдүүлсэн гэнэ. Ингээд арга буюу агентлагийн даргын өрөөнд тамга тэмдэг хүлээлцжээ. Удалгүй агентлагийн дарга нь “чам дээр нэг халах тушаал гарсан байгаа, гэхдээ өөрөөс чинь болсон биш хувь хүний хоорондын асуудал учир тушаалыг чинь хүчингүй болгоё ажлаа хийдгээрээ хий, оны эцэс хийх ажил их байна” гэж аргаджээ. Хоёр жил ээлжийн амралтаа аваагүйгээ хэлээд ажлын 15 хоногийн ээлжийн амралт авахаар болж. Гэтэл хоёрхон  хоногийн дараа хэлтсийн ажилттан нь утасдаад “таныг ажлаас чинь халсан тушаал гарсан, хаалганы цоожийг чинь эвдээд бичиг баримтууд, компьютерийг чинь авсан, мөн амралтын мөнгө, 11-р сарын цалинг чинь олгохгүй гэж хэлсэн гэдгийг нь дамжуулж байна” гэжээ. Захиргаа хяналт шинжилгээний хэлтсийн даргыг үүрэг даалгавар биелүүлдэггүй гэснээс гадна НӨХГ-ын дарга Ш.Төмөрбаатарыг шагналд тодорхойлох бичигт гарын үсэг зурлаа хэмээн буруутгажээ. Тухайн үед А.Хүрэлшагай нь БНСУ-д олон улсын хуралд явсан байж. Сүхбаатар дүүргийн Өмч газрын харилцааны газраас Ш.Төмөрбаатарийг шагналд тодорхойлох болж бүр хурдан гарын үсэг зурахгүй бол НӨХГ-ны том  дарга том шагналаасаа хоцрох гээд байсан “маш аюултай” нөхцөл байдал үүсжээ. Ингээд агентлагийн дарга, дэд дарга нь байхгүй тул  гарын үсэг зурсан биш том хэрэгт унасан гэнэ. Харин А.Хүрэлшагай нь НӨХГ-ын даргыг шагналд тодорхойлоход дургүй байсан бололтой. 

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших