Нууц мэдээллийн уурхай

9 мянган еврогийн бонусаа нэхсэн гадаад менежер нь “Моннис”-ын Б.Чулуунбаатарыг бүтэн жил “зовоож” явна

Нийтэлсэн: 2015-08-24 00:53:13

 Монголчуудаа дутуу үнэлдэг манай томоохон компаниуд гадаад менежер олноор нь ажиллуулладаг. Гэтэл тэд таницуулгадаа дурдсан шигээ чадварлаг байх нь ховор тул манайхан ч гэрээндээ заасан шагнал урамшууллаа өгөхдөө гар татдаг гэнэ. “Моннис”-ын охин болох “Моннис Сервис Саппорт” компаний ахлах менежер асан Гиом Севетр гэдэг гадаад эр Б.Чулуунбаатараас бонусаа нэхэн бүтэн жил зовоож бүр компаний хэмжээний асуудал болгожээ. Нэлээд хөдөлгөөнтэй заргач эр бололтой. Тэрээр ерөнхий захиралтай гэрээ хийж ажилд оржээ. Гэрээ ёсоор Б.Чулуунбаатар нь баталгаат засварын цорын ганц мэргэжитэн болох түүнд улирлын тайлан гарсаны дараа 25, жилийн эцэст баталгаат засварын нөхөн төлбөриын хэмнэсэн нийт дүнгээс 1 хувийн урамшуулал олгохоор тохирсон гэнэ. Ахлах менежерийн  “ачаар”  950 гаруй сая төгрөг хэмнэгдсэн тул бонусын 9,5 мянган евро олгохыг баталгажуулсан баримтанд ерөнхий захирал тухайн үед “гэнэдээд” гарын үсэг зурчихжээ. Тэрхүү баримтыг охин компаний гадаад захирал Масон, монгол захирал Ууганбаяр нар баталгаажуулсан тул итгэж. Өдгөө “Моннис” тэр баримтандаа л ороогдоод байгаа гэнэ. Монгол компанид хийдгээ хийлээ хэмээн үзсэн ахлах менежер ажлаасаа гаран нутаг буцах болж бонусаа нэхсэнээр хэрэг дэгджээ. Охин компаний удирдлага, толгой компаний санхүү хамтран экс ахлахын ажлыг нь шалгаж үзээд хэмнэлт гаргаагүй харин ч алдагдалд оруулсан болохыг нь тогтоож. Ахлахыг ажиллах үед үйлдвэрлэгч нь ч хариуцдаггүй нийлүүлэгч нь ч хүлээдэггүй баахан техник сэлбэгийн доголдол гарчээ. Үүнээс болж “Моннис”-д 90 гаруй мянган еврогийн хохирол учирч. Масон Ууганбаяр нар нь эхлээд “Чулуунбатараас зөвшөөрөл авна, хүлээ дарга амарсан” гэж байснаа сүүлдээ толгой компаний санхүүгээс “биднийг алдагдалд оруулчихаад ямар нүүрээрээ бонус нэхэж байна вэ, өгөхгүй” гэжээ. Ингээд экс ахлах Б.Чулуунбаатарын бонус өгөхийг зөвшөөрч гарын үсэг зурсан нөгөө бичгээ бариад “Моннис”-ын хаалгыг амраахаа байж. Учирласан, анхааруулсан, айлгасан захидал мэйл зөндөө шидэлцсэн гэнэ. Б.Чулуунбаатарын захирлууд нөгөө бичгийг нь манай захирлыг ятгаж бараг хуурч гарын үсгийг нь зуруулсан, ёс зүйгүй үйлдэл гаргасан гээд хүлээн зөвшөөрдөггүй тул экс гадаад ахлах бонусаа авах гээд бүтэн жил энд сууж байгаа сурагтай.

 
 
NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших