Хятадад ахин химийн бодисын агуулах дэлбэрчээ
Нийтэлсэн: 2015-08-23 01:35:22
Урд хөршид ахин химийн бодис хадгалдаг агуулах дэлбэрчээ. Энэ удаад Шаньдун мужийн Зибо хотод байдаг хортой бодис хадгалдаг агуулахад гал гарсанаас дэлбэрчээ. Дэлбэрэлтээс болж гал түймэр дэгдэж хүмүүс амиа алдсан тохиолдол гарчээ. Одоогоор галыг бүрэн унтраагаагүй байна. Тяньжины аймшигт дэлбэрэлтийн гол шалтгаан нь авлигалаас үүдэлтэйг тогтоосон. Боомтын удирдлага болон хотын холбогдох байгууллагууд компаниудаас авлигал авч зохих зөвшөөрөлгүйгээр зориулалтын бус агуулахад их хэмжээний хортой бодис хадгалж байгааг нь хаацайлсаар байжээ.
Thanks for the great info dog I owe you biygtig.