Нууц мэдээллийн уурхай

20 мянган га хагалуулсан Дорнодын Засаг даргад хариуцлага тооц гэжээ

Нийтэлсэн: 2015-08-22 03:49:52

 Халх голын чөлөөт бүсийн маргаан улам ширүүсэж байна. Хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэнэтхэн л байгуулагдсан, Монголын хамгийн үр шимт газрыг тэр чигт нь хамруулсан нь улстөрийн бизнесийн бүлэглэлийн оролцоо сонирхолоор хийгдсэн гэдэгт олон нийт улам бүр итгэж байна. Манай улсын нефтийн салбар 10-аадхан гэр бүлийн гарт аль хэдийн орчихсон. Уул уурхайг мөн л 40-өөд гэр бүлийн тоонд эргэлддэг 2-3 том бүлэглэл авчихсан. Тэгвэл ирээдүйд ямар идэх талх боов идэх нь Халх голын чөлөөт бүсэд эзэн суусан хэдхэн компанийн эздийн тааллаас хамарах нь. Чөлөөт бүсийн сургаар Халх гол руу дотоодоос Монголын гадаадаас Хятадын баячууд шавж эхэлсэн. Дотоодынхон хэдэн арван мянган га-гаар нь газар тариалангийн талбай авч байгаа бол хятадууд уламжлалт аргаараа монгол эхнэрүүдийнхээ нэрээр орж ирж байна. Саяхан л гэхэд Халх голд монгол эхнэртэй хятад бизнесмэн хоёр гурван зуугаар нь үнээ худалдан авч том ферм байгуулж эхэлсэн тухай нутгийнхан ам дамжуулан ярьж эхэлсэн. Одоохондоо арван хорин “хүргэн” орж ирж байгаа бол хэдхэн жилийн арав хорин мянган ажилчин орж ирэхгүй гэсэн баталгаа алга алга. Р.Бурмаа сайд зөвхөн өндөр технологитой гадаадын компанийг оруулна гэсэн. Өнөөдүүл нь ийм сүүлийн үеийн техник технологийг монголчууд мэдэхгүй ажиллуулж чадахгүй гээд гадаадаас ажилчиддаа оруулна гэдгийг мэдэж байсан ч дуугараагүй. Өдгөө бүхэл бүтэн Мэнэнгийн талыг багтаасан чөлөөт бүсэд хэн түрүүлж авсаных нь аз гэсэн уралдаан явагдаж байна. Ямар ч тушаал заавар өгөөгүй байхад аймгийн Засаг дарга нь 20 мянган га газар аль хэдийн хагалуулчихжээ. МАН-аас сонгогдсон Су.Батболд том толгойтой даргатай хариуцлага тооцохыг чуулганы хуралдаан дээр шаардсан. Өдгөө Дорнодод орон нутгийн удирдлагатай нь ойр дотно нь хожиж байна. Аймгийн засаг дарга М.Бадамсүрэн, Халх голын сумын засаг дарга В.Мөнхсайхан, сумын ИТХ-ын төлөөлөгчид гээд “үнэд” хүрч байгаа нөхөд олон. Халх голын Засаг дарга уг нь ИЗНН талдаа байсан гэнэ. Гэтэл М.Бадамсүрэн нь түүнийг Ардын нам руугаа амжилттай “татаж” байгаа сурагтай.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших