Нууц мэдээллийн уурхай

“Жэнко тур бюро” үйлчүүлэгчээ Солонгосын имигрэйшинд 4 хонуулжээ

Нийтэлсэн: 2015-08-21 00:06:33

 Нэрнээс нь эхлээд л хэн гэдэг том хүний компани вэ гэдэг нь мэдэгдэх “Жэнко тур бюро” нь Баянгол зочид буудалд байрладаг. Иргэн Д.Б нь өнгөрсөн хавар тус аялалын компаний “Чежү” хөтөлбөрийн дагуу Солонгосд аялахаар гэрээ хийн 1,6 сая төгрөг төлжээ. Компанитай байгуулсан гэрээний дагуу 5-р сарын 11-нд МИАТ-ын онгоцоор Чежү арлын олон улсын нисэх буудалд буужээ. Хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр гэрээт компаний аялалын хөтөтч тань орж ирж авахгүй бол хил нэвтрүүлэхгүй гээд саатуулж. Гэтэл хөтөч нь ирсэнгүй. Сандарсан аялагч яаран “Женко тур бюро” руу утасдан болсон явдлыг дуулгаад хөтөчөө ирүүлэхийг шаардсан ч манай хөтөч очно гэсээр таг болжээ. Солонгосын хилийнхэн тавьсан шаардлагадаа бат зогсон хөтөчийг нь л нэхээд байж. Гэсэн ч тэр нь орж ирэх нь байтугай бараагаа ч харуулаагүй тул хөөрхий монгол аялагчийг барьж аваад шууд имигрэйшиний камердаа хийчихсэн гэнэ. 1,6 сая төгрөгөө “Жэнко тур бюро”-д төлсөн аялагч Чежү арлын далайн эргийн торгон элсэн дээр бус харин камерд маш хүнд нөхцөлд дөрөв хоноод арайхийн буцаж иржээ.  Аялагчийн гадаад паспорт зөрчилгүй агаад Солонгосын тал түүнтэй холбоотой ямар нэгэн зөрчлийн тухай мэдэгдэл гаргаагүй гэнэ. Монголд ирээд  компани дээр очиж зардлаа нэхтэл өөрийг нь буруутгах ямар нэгэн өө шалтаг илт хайн нэлээд удаажээ. Хувь хүний буруугаас болсон гэх шалтгаан олдоогүй ч бүх мөнгийг нь буцаан өгсөнгүй. Харин ч менежер нь даапаалах маягтай 100 мянган төгрөг авбал ав гэжээ. Үүнд нь ууррсан иргэн шүүхэд хандтал “Жэнко тур бюро” яаран бууж өгч эвлэрье гэсэн гэнэ.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших