Нууц мэдээллийн уурхай

Нэг хуурсан “Аса цирк” нь “ахин хуурч” 8000м2 газар авах гэсэн үү…

Нийтэлсэн: 2015-08-20 02:55:57

 ШӨХТГ-ын дарга асан О.Магнай болон Асашёорюү Дагвадорж аваргын тэмцлийг Монгол даяар мэднэ. Дарга асан нь 2014 оны 2-р сард аваргын циркэд шаардлага хүргүүлж нөгөөдөх нь ч бас гал цогтой хэвлэлийн бага хурал хийн хариу барьж байлаа. Хэдийн О.Магнай буусан ч шинэ дарга Д.Аюурсайхан нь шаардлагаасаа татгалзсангүй.  ШӨХТГ-ын байцаагчдын анхын шалгалтаар "Аса консалтинг" буюу "Аса цирк"  нь бүр 2011 онд нэрээ “Рояал плаза” болгон өөрчилсөнийг тогтоожээ. Өдгөө захирлаар нь Д.Сэрбүдээ ажиллдаг гэнэ. О.Магнайн байцаагчдын дүгнэлтэнд дурдсанаар “Рояал плаза” нь “Улсын циркийн урлагийн мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах” нөхцөлтэйгөөр Улсын циркийг хувьчилж авсан гэрээний үүргээ ноцтойгоор зөрчжээ. Үүнд  Улсын циркийн 2007-2011 онд хөгжүүлэх стратеги ба бизнес төлөвлөгөөнд тусгасан жил бүр хийгдэх циркийн урлагийн тоглолтын хэмжээнд хүрэхүйц тоглолт хийгээгүй, циркийн ажилчдын тоог 65-аар цөөрүүлж, циркийн сургуультай мал, амьтанг үгүй болгож хувьчлахаас өмнөх циркийн үйлчилгээ, үйл ажиллагааны түвшинг бууруулсан, циркийн барилга байгууламж, эзэмшил газрын дийлэнх хэсгийг циркийн урлагийн үйл ажиллагааны бус зориулалтаар бусдад ашиглуулсан гэжээ. Шалгалтаар  циркийн барилга байгууламжид РС тоглоомын газар ажиллуулсан, циркийн ажилчдын байранд авто засварын оношлогооны төв, банк, худалдааны дэлгүүр, хоолны газар зэргийн ажиллуулсан нь тогтоогдож. Мөн гадаа талбайг худалдааны зорилгоор түрээсээр ашиглуулах үйл ажиллагаа явуулж байсан аж. Энэ газрыг эзэмших эрхийг нь Үүл дарга цуцалсанаар “Рояал плаза”-гийн ахин нэг хуурах гэснийг зогсоосон хэмээн хотын удирдлага үзэж байгаа аж. Анх циркийг хувьчилж авах үед эзэмшил газар нь 35666м2 байжээ. Энэ том газраас  циркийн ард талын 8000м2, урд талын 10080м2 газар нь 15 жилийн хугацаагаар “Аса цирк”-ийн мэдэлд орчихсон байжээ. Улмаар нэмэлт тохижилт хийх хэрэгтэй хэмээн урд талын газраа 25019м2 болгон нэмэгдүүлээд үүнээс 3216м2-ыг нь иргэн Б.Наранбаатард зарсан бэлэглэсэн эсэх нь мэдэгдэхгүйгээр шилжүүлсэн байж. СБД-ийн 2-р хороо, циркийн чанх хойд талын газрыг анх циркийг хувьчлах үед тухайн үеийн нийслэлийн Засаг даргын захирамжаар 2008 онд өгчээ. Дараа нь 2011 онд компани өөрчлөн зохион байгуулагдах үед ахин захирамж гаргуулан шинэ компаний нэр дээрээ шилжүүлэн авч. Гэсэн ч дээрхи хоёр захирамж нь хууль зөрчсөн байжээ. Хотын төвд ийм том газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд бүр ямар ч дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр шууд өгчихсөн байсан гэнэ.  “Аса цирк”-ийг залгамжлан гарч ирсэн “Рояал плаза”  нь уг газрыг “нийслэлийн иргэн бүрийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг цэцэрлэгт хүрээлэн байгуулна” гэдэг ч өдгөө хотын захиргааныхан үүнд нь итгээгүй гэнэ. Циркийг хувьчилж авсан менежемэнтийн гэрээгээ зөрчсөн компани хотын төвд том цэцэрлэгт хүрээлэн байгууна гэдэг нь худлаа хэмээн хардаж. Одоо ашиглаж байгаа байдлаас нь  харахад цаашид банк юм уу эсвэл автомашины худалдааны төв баригдаж магадгүй гэсэн хардлага байдаг. Маргаан бүхий 8000м2 газар нь нийтийн эдэлбэрийн гудамж талбай гэдэг нь нэгэнт тогтоогдсон. Хэдий “Рояал плаза” хуулийн дагуу эзэмшиж байгаа гэж зүтгэдэг ч гэсэн нийтийн эдэлбэрийн газрыг нь ашиглуулж эзэмшүүлж болохгүй хэмээн Газрын тухай хуульд тодорхой заасан. Өөрөөр хэлбэл анхнаасаа эзэмших эрхгүй этгээд одоо болтол эзэмшиж байсан нь  хуулиараа батлагджээ. Энэ мэт хотын захиргаа “Рояал плаза”-гийн хоорондох маргаанд О.Магнайн үед гаргасан дүгнэлт шийдвэр ч нэлээд нөлөөлж. Одоо ч гэсэн ШӨХТГ циркийг хувьчилсан хувьчлалыг хүчингүй болгохыг ТӨХ-аас шаардсан хэвээрээ гэнэ.

 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших