УИХ дахь “цэнхэрүүдийн” фракцтай танилцана уу…
Сүүлийн үед Монголын хамгийн хамгийн муу муухайн үүр болоод байгаа УИХ-д бүр ч муухай зүйл байдаг бололтой. Саарал ордонд цэнхэрүүдийн бүлэг байдаг юм уу гэмээр эрэгтэй гишүүд нь цэнхэр дээлээр жигдэрч морин дэл дээрээс уухайлж байгаа зургийг та харж байна. Мөн зарим хүнд энэ зураг нь социализмын үеийн “Цэнхэр дээлээ өмсөөд цэцэрлэгдээ очино доо Чимгээ найзтайгаа хоюулаа тоглоно доо” гэдэг хүүхдийн дууг санагдуулсан гэнэ. Тэр дууг одоо үед цэнхэр дээлт гишүүдэд тааруулан “Цэнхэр дээлээ өмсөөд Зи даргынхаа цэцэрлэгд очино доо Чимгээ гишүүнтэйгээ нийлээд Тавантолгойг гацаана даа” хэмээн өөрчилж болмоор…