Майкл Жексон үхээгүйг “баталсан” иран залуу
Нийтэлсэн: 2015-08-19 09:20:09
Аугаа дуучинтай усны дусал мэт төстэй гэдгээрээ алдаршаад байгаа иран залуу төрөлх нутагтаа байхдаа Майкл Жексоны тухай бараг дуулаагүй байжээ. Дөрвөн жилийн өмнө гэр бүлээрээ Австралид цагаачлан ирсэн хойно нь 20 настай Аббас Шарханыг дэлхийн сая сая хүмүүсийн шүтээнтэй адил болохыг нь тал талаас нь шагшин гайхаж гарч. Бүр цагаачлах эрхээ хүлээн дүрвэгсэдийн төвд байхдаа л аль хэдийн алдаршаад авчээ. Австралийн Дарвин хотод амьдарч байгаа иран Жексон бүжгийн хамтлагтай болоод энд тэнд уригдаж тоглох болжээ. Мөн алдарт дуучинтай улам илүү адилхан болохын тулд бага зэрэг гоо сайхны мэс засал хийлгэж. Өдгөө тэрээр урилга заллаганд дарагдсан, хүмүүс хамт зургаа авахуулах гэсэн орон нутгийн том од болон хувирчээ. Гэсэн хатуу чанга жаяг дэгтэй лал гэр бүл, хамаатан садан болон нутгийн мусульманчууд өөрсдийнх нь дундаас Майкл Жексон үхээгүй болохыг баталсан нэгэн алдартан төрсөнд тийм ч таатай ханддаггүй гэнэ.