Нууц мэдээллийн уурхай

УИХ Өршөөлийн хуулиа хамгаалж Жастин Каплад уучлал үзүүлсэнтэй нь “барьцахаар” шийджээ

Нийтэлсэн: 2015-08-15 02:15:52

 Ерөнхийлөгч УИХ хоёр ирэх долоо хоногт Өршөөлийн хуулиас болж дайтах нь гарцаагүй боллоо. Ирэх сонгуулиар ахиж нэр дэвшихгүйгээс хойш Ц.Элбэгдоржид алдах юм үгүй гэнэ. Ерөнхийлөгчтөн “гуяа дагуулж хүзүү” гэгчээр өршөөл хүртэх хүмүүсийг дагуулж авлигачдыг оруулж ирлээ хэмээн эсэргүүцсэн. Гэхдээ тэрээр Өршөөлийн хуульд хамрагдах бүхий л 200 гаруй цагаан захтанг хэлээгүй ердөө ганцхан хүн болох Н.Энхбаярд хорсоод байгаа бололтой. Гуяа дагуулж хүзүү гэгчийн тухайд МАХН-ынхан манай даргыг дагаж АНнуснууд МАНгаруудын баахан хэрэгтэн өршөөгдөх болсоноос ийм том шуугиан дэгдлээ хэмээн бухимдаж байна. Өдгөө УИХ-д Ерөнхийлөгчийн эсрэг нэг том мэх бэлдэж байгаа нь  нь “Саусгоби сэндс”-ын Жастин Капла нард уучлал үзүүлсэнтэй нь Өршөөлийн хуулийг барьцуулах явдал гэнэ. Капла 35 тэрбумын хохиролтой байсан бол өршөөгдөх цагаан захтнуудын улсад учруулсан хохирол нь 34 тэрбум тул бараг л дүндээ дүн аж. Уучлалаар Монголоос бушуухан гарч зугтаасан Капла нь "Саусгоби сэндс"-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн Санхүүгийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин Улсын иргэн Хиларион В.Кажукомтай бүлэглэн компанийн 2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын Ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн олон зүйл заалтыг зөрчиж, татвар ногдох орлогын зардлын тоо хэмжээг зориуд нэмж, татвар ногдох орлогыг зориуд бууруулан 90 тэрбумын орлогод ногдох 17.4 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэмт хэрэгт буруутгасан. Нөгөө нэг филиппин эр Кристобал Ж.Дэвид "Саусгоби сэндс"-ийн  Санхүүгийн Ерөнхий менежрээр ажиллаж байхдаа тус компаний Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар 2007 онд ажиллаж байсан Денис Лехү, 2008-2011 он хүртэлх хугацаанд ажиллаж байсан Дэвид Линн Бартел / нартай бүлэглэн компанийн 2007-2010 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа мөн л 17 тэрбумын татварыг нуун даргадуулсан. Денис Лехү, Дэвид Линн Бартел нар гараад зугтаасан агаад Дэвид Линн Бартел АМГ-ын дарга асан Г.Батхуягийн найзын компанид "Саусгоби сэндс"-ийн 4 тусгай зөвшөөрлийг “дээрээс ирсэн шийдвэр” гээд шилжүүлж байсан. Жастин Капла нь мөрдөн байцаалтын эхнээс л амиа хамгаалж эхэлсэн гэнэ. Нөгөө хоёр филиппин нь мөн адил. Жастин Капла нь "Саусгоби сэндс" ХХК-ний санхүүгийн алба бүх тайланг гаргадаг. Үүний дотор татварын тайлан ордог. Татварын тайланг ахлах нягтлан бодогч болон Санхүүгийн ерөнхий менежер мэргэжлийн хувьд хянаж гарын үсэг зурдаг байсан. Би монгол хэл мэдэхгүй, мөн санхүүгийн мэргэжлийн хүн биш учраас татварын тайлангийн хүснэгтийг хараад ойлгохгүй тул зөвхөн тухайн жилд хэдий хэмжээний орлого, зарлага гарсан, татвар төлсөн зэргийг хараад гарын үсэг зурдаг. Харин манай санхүүгийн албаны хүмүүс үнэн зөв тайлан гарсан эсэхийг нягталдаг байсан” гэж мэдүүлж тэдэн лүү бурууг чихжээ. . Хиларион В.Кажуком нь “Би нягтлан бодогчоор 32 жил ажилласан, туршлагатай чадварлаг мэргэжилтэн ба нэр хүндтэй мэргэжилтэн гэж үнэлэгддэг” гэж өөрийгөө магтаад “монгол хэл мэдэхгүй тул тэдгээр тайланг хуурамч гаргаж, засах боломжгүй, би зүгээр цалин авдаг л ажилтан, санхүүгийн Ерөнхий нягтлан бодогчийн хувьд Монгол мэргэжлийн нягтлан бодогч нарт итгэж байсан” гэх зэргээр өөрөөсөө займчуулжээ. Кристобал Ж.Дэвид нь “Би хөдөлмөрийн гэрээний дагуу тогтмол цалин авдаг энгийн нэг ажилтан юм. Хөдөлмөрийн гэрээнд татвар ногдох орлогыг багасгах зорилгоор компанийн орлогыг нуун дарагдуулах юм бол шан харамж өгнө гэсэн заалт байхгүй” гэсэн мэдүүлэг өгч монгол хэл мэддэггүй  гэж бас л өөрийгөө хамгаалж байсан.

 
 
NUUTS.nb
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших