Н.Энхбаяр өчигдөр орой иржээ
МАН-ын хар дарсан зүүд биелж МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр орой 23:30 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газарджээ. Эрхэм даргаа УИХ-ын гишүүн О.Баасанхүү, О.Цолмон, Л.Оюунбаатар болон Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба нар угтаж авсан гэнэ. Н.Энхбаярын эргэн ирэлт нь Өршөөлийн хуультай шууд холбоотой. Тэрээр энэ хуулийн дагуу ял шийтгэлтэйд тооцогдох нөхцөл нь бүрэн арилж ингэснээр урьд өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй, ял шийтгэл хүлээж байгаагүй цэв цэвэрхэн иргэн болсон. Одоо түүнд улстөрийн амьдралд оролцох зам нь шууд нээгдсэн. МАХН-ын дарга эргэн ирэх эсэх нь улстөрийн хүрээнд шуугиан тарьж О.Баасанхүү гишүүнийг унтуулалгүй энд тэндээс шалж шалгаасан гэнэ.